Шетландын арлууд дээр байх цамхагийг худалдахаар болжээ. Олон жил хаягдсан, эзэнгүй байсан энэ цамхагийг хэвийн байдалд оруулахын тулд ихээхэн мөнгө шаардлагатай гэж ВВС мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 200 жилийн түүхтэй Brugh Lodge цайз Фетлар арал дээр 16 га газар эзлэн орших бөгөөд олон цамхаг, ордон, ханаар хүрээлэгдсэн цэцэрлэгт хүрээлэнтэй аж. Энэ цамхагийг 30 мянган фунт стерлингээр зарахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ засварын ажилд дор хаяж 12 сая фунт шаардлагатай гэдгийг анхааруулжээ.
Худалдаачин Артур Николсон Франц, Швейцар, Италиар аялж явахдаа харсан архитектурыг бишрэн, 1820 онд энэ цамхагийг бариулсан гэнэ. Цамхаг 1980-аад оноос хойш эзэнгүй байгаа аж. Цамхагийн хамгийн сүүлчийн эзэн, Николсоны гэр бүлийн сүүлчийн өв залгамжлагч Олив Борланд 2007 онд энэ цамхагийг Brough Lodge Trust санд шилжүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |