Стэнфордын их сургуулийн профессор Харри Нолан "харийн соёл иргэншлийн төлөөлөгчид дэлхий дээр ирж байсан, одоо ч байгаа" хэмээн мэдэгджээ. Тэрбээр хэлсэн үгэндээ бат итгэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж МИР24 мэдээлсэн байна.
Тэрбээр харь гарагийнхан дэлхий дээр ирж байсан гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа гэнэ. Ноланы үзэж байгаагаар, дэлхийн хүмүүс өмнө нь ч тэдэнтэй тааралдаж байсан ч "сэжигтэй зүйл олж хараагүй" аж.
"Тэд гарч ирээд, "та нарын дундаас харж байгаагаа ойлгох хэмжээний ухаантай нь хэн бэ, та нар өөрсдийнхөө өмнө байгаа зүйлийг бодит байдлаар нь харж чадах уу гэж асуудаг" хэмээн Нолан Нью-Йорк хотноо болсон эрдэм шинжилгээний хурлын үеэр мэдэгдсэн байна. Мөн өдгөө "сөнөсөн нисэх биетүүдийг схем зургийг гаргах хөтөлбөр" дээр ажилладаг хүмүүс байдаг, энэ ажлын дүнд харийн нисэх биетүүдийн зураг төслийг тайлж чадвал техникийн жинхэнэ хувьсгал болно гэж үзэж байгаагаа Нолан өгүүлжээ.
Daily Mail сонины мэдээлснээр, Стэнфордын профссер Харрин Ноланыг үл танигдах нисдэг биетүүдийн үлдээсэн материалуудыг судлах ажил дээр туслах саналыг АНУ-ын Тагнуулын төв газар тавьж байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |