Мягмар гарагт Москва хот болон хотын орчимд дроны халдлага болсны зэрэгцээ мөн өдрийн шөнө Оросын газрын тосны үйлдвэр дроны дайралтад өртсөн талаарх мэдээлэл өмнө нь гарсан.
Оросын газрын тосны үйлдвэр рүү дроноор халджээ
The Moscow Times сонины мэдээлснээр, тавдугаар сарын 31-нд шилжих шөнө дроны халдлагад ганцхан Афипскийн үйлдвэр өртөөгүй гэнэ. Энэ үйлдвэрээс холгүй орших Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэр ч мөн дроны дайралтад өртжээ.
"Афипскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр гал гарсан. Мазут нэрэх төхөөрөмж шатаж байна. Урьдчилсан мэдээллээр гал дроны халдлагын улмаас гарсан" гэж Краснодар хязгаарын захирагч мэдэгджээ.
Shot сувгийн мэдээлснээр, орон нутгийн цагаар шөнийн гурван цаг орчимд (Улаанбаатарын цагаар лхагва гарагийн 08.00 цаг) халдлага болж, хүчтэй дэлбэрэлт гарсан байна. Зуу гаруй квадрат метр талбайг хамарсан галыг хоёр цаг ажиллан унтраажээ.
Өөр нэг камиказе дрон мөн л шөнийн гурван цаг орчимд Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нутаг дэвсгэр дээр унасан байна. Гэхдээ энэ үеэр гал гараагүй, мөн бэртэж гэмтсэн хүн гараагүй гэнэ. Энэ хэргээс хоёр өдрийн өмнө Ильскийн үйлдвэр рүү дроноор халдах оролдлого гарч байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |