Украинд дайн эхэлснээс хойш анх удаа НАТО-ийн 13 орон болон Швед улс хамтран өргөн цар хүрээтэй нисэх хүчний сургуулилалтыг эхлүүлжээ. Энэ талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
"Arctic Challenge" цэргийн сургуулилалтад энэ удаад оролцож буй цэргийн техникийн тоо өмнөх жилүүдээс харьцангуй өндөр байгаа бөгөөд сургуулилалтад дэлхийн 14 орны 2700 цэргийн алба хаагч, 150 сөнөөгч онгоц оролцох аж. Тэдгээрийн дунд Францын "Рафали", "Мираж", Германы "Еврофайтер", Шведийн "Грипен", Норвегийн F-16, Америкийн F-35 зэрэг онгоцууд багтаж байгаа юм.
Цэргийн сургуулилалт зургадугаар сарын есний өдөр хүртэл үргэлжилж, энэ хугацаанд бүс нутагт үүсэж болзошгүй онц байдлын үед улс орнууд батлан хамгаалахын талбарт хамтран ажиллах зорилтуудыг боловсруулах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |