Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Москваг чиглэсэн дроны халдлага
2023-05-31

Тавдугаар сарын 30-ны өдөр Оросын нийслэл Москва хот болон Москва муж дроны халдлагад өртсөн юм. Энэ нь Орос Украин руу халдсанаас хойших хамгийн өргөн цар хүрээтэй халдлага байлаа. Дроны халдлагын талаарх тодорхой мэдээлэл одоо хүртэл гараагүй, хэн зохион байгуулсан, хаанаас хөөргөсөн нь ч тодорхойгүй байгаа юм. 

 

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, нийтдээ найман дрон хөөрсний гурвыг нь радиоэлектрон тэмцлийн хэрэгслээр унагаж, харин өөр таван дроныг "Панцирь-С" зенитийн комплексоор буудан устгажээ. Радиоэлектрон тэмцлийн хэрэгслээр унагасан гэгдэж буй гурван дрон нь Москвад орон сууц оносон байж болзошгүй байгааг хэвлэлийнхэн онцолж байна. Удирдлагаа алдсан дронууд өндрөө алдахдаа орон сууцыг оносон байж болзошгүй аж. Гэхдээ яг ийм үйл явдал болсон гэдгийг батлах мэдээлэл гараагүй байгаа юм. 

 

БАЗА сувгийн мэдээлснээр, мягмар гарагт болсон халдлагад нийт 25 дрон оролцсоны ихэнхийг нь амдан устгажээ. Энэ халдлагын талаар Оросын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ агаараас эсэргүүцэн хамгаалах систем хэвийн, сайн ажиллаж байгаа ч анхаарах зүйл байгаа гэж онцолсон байна.

 

Москвад үйлдэгдсэн дроны халдлагын ард украинчууд байгаа гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн бол Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "иргэний объектууд руу халдаж буй Киевийн дэглэмийн алан хядах ажиллагаа" хэмээн нэрлэжээ. 

 

Харин Украины талаас энэ халдлагатай холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна. 

 

Украинчууд халдсан уу?

 

Москва руу дроноор халдсан ч энэ халдлагаас үүдсэн үр дагаврыг Киевт Ираны Шахед дроноор өгч буй цохилттой харьцуулашгүй.

 

Москва руу дрон халддаг өдрийн өглөө Оросын арми Киев рүү 31 ширхэг Шахед дрон хөөргөсөн. Эдгээрээс 29-ийг нь украинчууд амдан устгасан, гэхдээ үлдсэн дронууд энгийн иргэд амьдрах орон сууц руу халдаж, дэлбэрснээр нэг эмэгтэй амиа алдаж, 13 хүн шархадсан юм. 

 

Энэ халдлагыг украинчууд үйлдсэн гэх нотолгоо байхгүйн дээр ямар дрон байсан талаарх мэдээлэл ч тодорхойгүй. Хэвлэлүүдийн мэдээлснээр, 2,5-3 метр өргөнтэй, дотоод шаталтын хөдөлгүүр бүхий дунд зэрэглэлийн дронуудыг Оросын хүчин амдан устгасан гэх.

 

Shot хэвлэл Москвагийн орон сууцны нэгэн байранд унасан дроны хэлтэрхийн гэрэл зургийг нийтлэжээ. Энэ зурган дээрээс харахад ЗХУ-ын үед үйлдвэрлэж байсан К3-6 харагдах бөгөөд үүнийг хуучин зэр зэвсгийг аюулгүй болгох, хана, хөлдүү хөрсөнд нүх гаргах, төрөл бүрийн төхөөрөмж устгах гээд төрөл бүрийн зориулалтаар ашигладаг аж.

 

Москва руу халдсан шиг хэмжээтэй дронууд хэдэн зуун километр туулан нисэх чадвартай, мөн Оросын цэргүүдэд эзлэгдээгүй Украины нутгаас хөөргөсөн байх боломжтой гэж зэвсгийн шинжээчид үзэж байгаа юм. Харин эдгээр дронууд агаараас эсэргүүцэн хамгаалах системийг хэрхэн давсан, цааш энэ хүртэлх замдаа бусад саадыг хэрхэн давж чадсан гэсэн асуулт анхаарал татна. Гэхдээ мягмар гарагт Москва руу нисэж ирсэн дронууд олон саад, системийг даваад Оросын төв хэсэг рүү дронууд орж ирсэн анхны тохиолдол биш юм. Хоёрдугаар сарын сүүлээр Украинд үйлдвэрлэгдсэн UJ-22 Airbone -той ижил дроны хэлтэрхийнүүдийг Москва орчмоос олж байсан бол тавдугаар сарын гурванд шилжих шөнө Кремлийн ордон руу мөн л дрон халдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-31
Киев хот яаж пуужиндууллаа, Москваг тийм болгоод өгөх хэрэгтэй
2023-05-31
Иваны бөгс долоосон бялдагууд их бна аа.Оросд жил амьдрахад ойлгоно доо чамайг онгир нүдтэй ази гээд захын чавганц дээрэлхээд ирэхээр яахын харах юмсан.
2023-05-31
Орос барааны савангаар тархиа мөлчийтөл угаалгасан эргүү үхэр юм даа чи.. Нэг улсын ерөнхийлөгч хөрш орны ерөнхийлөгчөө өөрөө аясаар байсангүй гээл тусгаар улсын нутаг дэвсгэрт дураар халдаж газар нутгыг нь дээрэмдэж хүн ардыг алж хядаж болохгүй.
2023-05-31
Ийм учраас дайн хийхээс аргагүй байсан. Хэрэв Украинд НАТО элсвэл маш ноцтой бодит аюул хаяанд нь ирэх байжээ
2023-05-31
Орос барааны савангаар тархиа мөлчийтөл угаалгасан эргүү үхэр юм даа чи.. Нэг улсын ерөнхийлөгч хөрш орны ерөнхийлөгчөө өөрөө аясаар байсангүй гээл тусгаар улсын нутаг дэвсгэрт дураар халдаж газар нутгыг нь дээрэмдэж хүн ардыг алж хядаж болохгүй.