Африкийн Гайана улсад дотуур байр шатсаны улмаас олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэрэгт 15 настай охиныг буруутган саатуулсан талаар The Guardian мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 21-ний өдөр Гайана улсын Махдия хотын дунд сургуулийн дотуур байрны зохион байгуулагч сэжигтэн охины гар утсыг хураажээ. Үүнд уурссан охин дотуур байраа шатаасны улмаас 18 сурагч охин, таван настай хүү амиа алдсан байна.
Охиныг эмэгтэйчүүдийн дотуур байрыг санаатайгаар галдан шатаасан хэмээн буруутгасан бөгөөд олон хүний амь нас эрсэдсэн тул түүнийг насанд хүрэгчидтэй адилтган шүүх гэнэ. Тавдугаар сарын 29-ны өдөр шүүхийн урьдчилсан сонсгол болсон, шүүх хурал дуусах хүртэл сэжигтэн охин хоригдох аж. Дараагийн сонсгол долдугаар сарын тавны өдөр товлогдсон бөгөөд охин гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноож болзошгүй гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр, сургуульд шөнийн цагаар гал түймэр гарчээ. Гал гарах үеэр дотуур байрны бүх хаалга гаднаасаа түгжээтэй байсан гэнэ. Тухайн үед дотуур байрны зохион байгуулагч 12-18 насны охидыг гадагш гарч, сэлгүүцэхээс сэргийлэн бүх хаалгыг түгжсэн байсан аж. Гал гарсанд цочирдсон зохион байгуулагч хаалгыг тэр даруй онгойлгож чадалгүй саатсаны улмаас олон хүн амиа алджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |