В.ПУТИН КУРCК МУЖИД АЙЛЧЛАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курск мужид гэнэтийн айлчлал хийлээ. Владимир Путин Курск мужид гэнэтийн айлчлал хийсэн нь дайныг дуусгавар болох эсэх асуудал хөндөгдсөн чухал үед тохиож байна. Мөн Владимир Путин Курскыг чөлөөлж буй цэргүүддээ сэтгэлзүйн дэмжлэг үзүүлжээ. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард Украины арми Курск мужид гэнэтийн дайралт хийж, эзлэн авсанаас хойш В.Путин Курск мужид айлчлаагүй юм. Цэргийн дүрэмт хувцас өмссөн Владимир Путин Курскыг аль болох хурдан чөлөөлөх ёстой гэж цэргүүддээ хандан хэлсэн байна.
Тасс агентлагийн мэдээлж байгаагаар Путин Курскт дээд генерал Валерий Герасимовтой уулзаж, Курск мужид үлдсэн Украины армийн шахан гаргахыг даалгаж тус мужийг “буфер бүс” болгох боломжийн талаар хэлэлцжээ.
Мөн Владимир Путин Курскт олзлогдсон Украины цэргүүдийг "террорист" хэмээн үзэх ёстой гэж онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ