Тусгай олимпийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн зардлыг Энержи Ресурс компани хариуцахаар болжээ
2023-03-30

Дөрвөн жилд нэг удаа зохиогддог Тусгай Олимпийн Дэлхийн Зуны Наадам /Олимп/ 2023 оны 06 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод болно. Уг наадамд дэлхийн 190 гаруй орны 7 000 орчим тамирчин спортын 26 төрлөөр өрсөлдөнө.

 

Тус наадамд Монголын Тусгай Олимпийн Хорооны тамирчид волейбол, 3х3 сагсан бөмбөг, хөлбөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис гэсэн спортын 9 төрлөөр нийт 44 тамирчин, багш дасгалжуулагч нийлсэн 70 хүний баг бүрэлдэхүүнтэй баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна.  Тамирчдыг Улаанбаатар хот болон 11 аймгаас сонгожээ. 

 

 

Тусгай Олимпийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн зардлыг Монголын 3х3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш Энержи Ресурс компани нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэхээр болоод байна. Тус компанийн төлөөлөл болон 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нар Тусгай Олимпийн "Берлин-23" наадамд явах тамирчид, багш дасгалжуулагчидтай биечлэн уулзаж, зөвлөгөө зөвлөмж өглөө. 

 

ХҮРТЭЭМЖТЭЙ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛААС АНГИД нийгмийг цогцлооход хувь нэмрээ бодитоор оруулж байгаа Энержи Ресурс компанид Тусгай  Олимпийн хамт олноос талархал илэрхийлж байна.

 

 

НЭМЭЛТ: Тусгай Олимп нь Оюуны ялгаатай  хөгжилтэй хүмүүст спортын уралдаан тэмцээнээр дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй иргэн гэдгийг олон нийтэд таниулах нийгмийн хандлагыг өөрчлөх, зорилготой спортын хүмүүнлэгийн хөдөлгөөн билээ.

 

Тусгай Олимпийн хөдөлгөөн нь 1968 онд анх үүсгэн байгуулагдаж, эгнээндээ дэлхийн 190 гаруй орны 7 сая орчим Оюуны ялгаатай хөгжилтэй тамирчдыг багтаасан байна. Монголын Тусгай Олимпын хороо нь  2013 оны 04 дүгээр сард Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэдтэй эцэг эхийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж, Олон Улсын Тусгай Олимпод албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Shuud.mn
Сонин хачин
base dase:
Government Database System..Email ( lifiben@gmail.com ) We Produce Passports,Drivers Licenses,ID Cards,Birth Certificates,Diplomas,Visas,SSN,Marriage Certificates,Divorce Papers,US Green Cards,University Degrees,Counterfeit Money,SSD Chemical Solution And Activation Banknotes dollar / euro Pounds Powder Used For Cleaning Coated Black Money, And Other Documents Cloned cards, Resident fullz and dumps For A Number Of Countries Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-03-31
base dase:
Documents Cloned cards Banknotes dollar / euro Pounds IDS, Passports, D license, Utility bills, Social Security Cloned cards, Resident ,permit fullz and dumps visas Banknotes dollar / euro Pounds bank statement Certificates, Diplomas, Any documents etc . IELTS,TOEFL,ESOL,CHSK Email ( lifiben@gmail.com ) whatsapp +1540 2680762
2023-03-31