Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Улаанбаатарт цасан шуурга шуурна
2023-03-21

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

 

Өнөөдөр Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр их цас орно. Төв, Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч,  Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2023 оны 03-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

 

Салхи Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр,  зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

 

Агаарын температур: Ихэнх нутгаар эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч  -6...-8 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч  -5...-7 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч  -5...-7 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин