Эрдэнэс тавантолгой ХК-ийн ногдол ашгийг тараах боломжгүй гэх асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг өглөө.
"Эрдэнэс тавантолгой ХК нь дотоодын 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгочихсон өртэй байгаа. Мөн төмөр замын төслийн хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийн өр байж байна. Эдгээр өрийг төлж барагдуулахгүйгээр цаашдаа энэ компани дараа жилүүдээс эхлээд ахиад л алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэх учраас Засгийн газрын зүгээс, эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс нэн тэргүүнд өр төлбөрийг барагдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв хэмээн үзэж байна.
Үүнийг хэрэгжүүлсний үндсэн дээр цаашдаа ард иргэдийн хувьцааг илүү үнэ цэнэтэй болгох дээр анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн үзэж байна.
2021 онд Эрдэнэс тавантолгой ХК-ийн ашиг 190 гаруй тэрбум байсан. Үүнийг хувьцаа эзэмшигч нарт 1072 хувьцааны ногдол ашиг тараахад нэг хүнд 15 мянган төгрөг оногдож байна. Харин 2022 оны хувьд компанийн ашиг 110 гаруй тэрбум төгрөгөөс иргэдэд ногдол ашиг олговол 10 мянга гаруй л төгрөг болж байгаа юм. Үүнд иргэд хувьцаа олгох нь тийм ч өндөр ач холбогдолтой биш юм. Харин ч эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд үнийн хөөрөгдөлд орох тул цаашдаа компанийн хувьцааг илүү үнэ цэнэтэй болгох асуудал дээр ач холбогдох өгөх нь зүйтэй юм" гэв.
Уншиж байна |