ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотноо эхэлсэн билээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өнгөрөв.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, эмэгтэйчүүдийн 50 кг-д Ц.Намуунцэцэг, 59 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, 65 кг-д Ө.Пүрэвсүрэн нар алтан медалийн төлөө, 55 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, Б.Отгонтуяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан байна.
Уншиж байна |