Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг боллоо
2023-01-02

 

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 000 төгрөгөөр тогтоосон. Уг шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр ажлын нэг цагийн хөлс 3 273 төгрөг 81 мөнгө болж байна. 

 

Өнгөрсөн 2022 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байсан бөгөөд шинэ он гарснаар 130 000 төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр 73.2 мянган хүний цалин 550 000 төгрөг болон нэмэгдэж байна. Энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн 9.7 хувь юм. 

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 66.2 мянган иргэн гурван саяас дээш төгрөгийн цалинтай байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин