Монголбанкнаас мөнгөний бодлого, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төв банк валютын ханш бус нөөцөд анхаарал хандуулж байгааг хэлж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол Улсын урсгал тэнцэл долоон сарын байдлаар нэлээд алдагдалтай гарсан. Урсгал тэнцлийг алдагдлаар дамжаад төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл Монгол Улсын валютын нөөцөд дарамт учруулж учраас оны эхнээс нөөц буурч байна.
Өнөөдрийн байдлаар дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцтэй байна.
Төв банк түвэгтэй бодлогын шийдэл буюу сорилтын өмнө байна. Валютын ханшаа тогтвортой байлгая гэвэл нөөцөөсөө зах зээлд их хэмжээгээр нийлүүлнэ. Эсвэл нөөцөө хадгалж, ханшийг зах зээлийн зарчмаар өөрөө тогтворжих байдлаар чөлөөтэй орхих сорилттой тулгарч байна. Үүнээс Монголбанк эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал талаас нь харж, нөөцөнд дарамт учруулахгүй байх бодлогыг барьж байна. Сүүлийн үед валютын ханш нэлээд өсөж байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш энэ оны эхнээс хойш 12 хувиар сулраад байна. Үүнийг огцом сулрал гэж харахгүй байна.
Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баривал Монгол Улсын валютын нөөц буурч, дарамт ирэх магадлалтай. Тиймээс Төв банк нөөцөө хамгаалах бодлого барьж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |