МИАТ компани Хөгжлийн банкны зээлээ төлж дуусчээ
2022-09-20

“МИАТ” ТӨХК 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл болох 443 сая иен буюу 10 тэрбум төгрөгийн төлбөрийг нэг дор шилжүүлж, зээлийн үлдэгдлээ хаалаа. Ингэснээр “МИАТ” компани төрийн өмчит компаниудаас зээлээ бүрэн барагдуулсан анхны компани болж байна.

 

 

Тус компани Засгийн газрын 2013 оны 137 дугаар тогтоолын дагуу АНУ-ын “БОИНГ” компаниас B767-300ER агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас гүүрэн зээл авсан. 2015 оны байдлаар нийт 15.1 сая ам.долларын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2017 онд Самурай бондын санхүүжилттэй уялдуулан иенийн зээлд хөрвүүлжээ. Уг зээлийг төлөх эцсийн хугацаа нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байсан юм.

 

 Засгийн газраас баталсан тогтоолоор төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийг яаралтай барагдуулах чиглэл өгсөний дагуу, мөн Сангийн яамнаас баримталж буй “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах бодлогод нийцүүлж ийнхүү зээлийн төлбөрийг хугацаанаас нь хоёр сарын өмнө бүрэн төлж барагдууллаа.

Shuud.mn
Сонин хачин
С.Бямбацогт нь парламентад 4 дэх удаагаа улиран сонгогдсон. Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ганц жил ажилласан “богино” намтартай ч идэж уусан гэх уртын урт төлбөр тооцооны “хуудас”-тай эрхэм. Жил хүрэхгүй хугацаанд Засгийн газарт шургалаад гарахдаа өөрийн хамаарал бүхий “Алтай трест” компанид концесс аваад өгчихсөн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хойдохыг уншсан 807 тэрбум төгрөгийн өртөг бүхий алдарт 7 концессын нэг нь С.Бямбацогтынх. “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Таван Толгой”, “Говь”, “Хар тарвагатай”, “Ремикон”, “АПУ” компанийн хувьцаа эзэмшигч түүний гэр бүлийн орлого нь буудай шиг өссөн тоон мэдээллийг АТГ-т мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Саятнаас тэрбумтны эгнээ руу огцом үсэрсэн эл орлого нь ердөө сүүлийн 4 жилийн үзүүлэлт. Хөрөнгө орлогын мэдүүлэгт нь үзэгдэхээ больсон “Нью прогресс групп” С.Бямбацогтынх гэдгийг бүгд мэднэ. Энэ группийг төрсөн дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нарын хамт үүсгэн байгуулж, улмаар хувьцаагаа хүү Б.Билгүүндээ шилжүүлснээр Хөрөнгө орлогын мэдүүлгээсээ “цэвэрлэж”, хэлбэр төдий хууралтыг хийгээд байгаа. Өдгөө группийг нь төрсөн дүү С.Балжинням удирддаг бөгөөд 5 салбар компанитай. “Алтай трест” ХХК “Алтайн зам” ХХК “Эс Би Холдинг” ХХК “Нью Минерал” ХХК “Мост интернэйшнл” ХХК. Төрсөн дүү нар нь эрхлэн ажиллуулдаг эдгээр компаниас “Алтай трест” нь 81.8 тэрбумын өртөгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 2019, 2020 онуудад авсан.
2022-09-20