Орон нутагт хэрэгжих ипотекийн гурван хувийн хүүтэй зээлийн шалгуур
2022-09-19

Орон нутагт хэрэгжүүлэх ипотекийн гурван хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар танилцуулж байна.

 

 

Улаанбаатар хотоос хөдөө, орон нутагт шилжин суурьшсан, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэлгүй эсвэл тухайн орон нутагт амьдардаг анх удаа ипотекийн зээлд хамрагдаж байгаа;

 

Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;

 

Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй;

 

Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй;

 

Зээлийн хугацаа дуустал холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамрагдсан байх;

 

Барьцаалбар үйлдэх;

 

Урьдчилгаа төлбөрийн шаардлагыг хангасан байх;

 

Банкнаас тогтоосон бусад шаардлага;

 

Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна.

 

 Энэхүү зээл олгогдож эхэлсэнээр жилд 5,600 хүртэлх өрх хамрагдах нөхцөл бүрдэнэ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
unuudur duulj bna uursduu ene zeelee avchee
2022-09-19