Хөгжлийн банкны удирдлагууд зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Энэ оны 01 дүгээр сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлт 634.6 тэрбум төгрөгт хүрчээ. Үүнээс 86.6 тэрбум төгрөг нь үл хөдлөх хөрөнгө, бусад нь Төрийн сангийн тусгай дансанд мөнгөн хөрөнгөөр байршжээ. Нийтдээ 11 зээл бүрэн төлөгдөж, хаагдсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 233 тэрбум төгрөгийн чанаргүй есөн зээл байгаа аж.
Төрийн өмчит компаниудын өр зээлийн асуудал хүлээгдэж байна. Энэ сард багтаан ТОСК-ийн 180 тэрбум, Эрдэнэс Монгол компанийн 160 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэвэл Хөгжлийн банкны балансад томоохон нэмэр болно гэдгийг гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ. МИАТ компани энэ долоо хоногт багтаан үлдсэн өр төлбөрөө бүрэн барагдуулах юм байна.