Нүүрсний экспорт өнгөрсөн оноос 36.5 хувийн өсөлттэй байна
2022-09-14

Есдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд 7 934 автомашин, 999 чингэлэг нийт 976.5 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 306 хувь буюу гурав дахин өссөн үзүүлэлттэй байна. Оны эхнээс 15 947.8 мянган тонн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 36.5 хувиар өсөв.

 

 

Долоо хоногт 327 автомашин, 222 чингэлэг буюу оны эхнээс 1,012.4 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.8 хувийн өсөлттэй байна.

 

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 836 автомашин, 926 чингэлэг буюу оны эхнээс нийт 2,789.1 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 49 хувиар буурчээ.

 

Төв банк оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 12.58 тонн алт худалдан авчээ.

 

Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, нүүрс 88.6 хувь, зэсийн баяжмал 83.5 хувь, төмөр 55.2 хувь, алт 62.9 хувь, цайр 99.2 хувь байна.

 

Эх сурвалж: УУХҮЯ

Shuud.mn
Сонин хачин
1,012.4 мян.тн зэсийн баяжмал - энэ худлаа тоо бна, засаач ээ, лалруудаа
2022-09-16