НӨАТ-ын сугалааны тохирол ирэх 10 дугаар сараас явагдаж эхэлнэ. НӨАТ-ын сугалааны тохирлын системийг сонирхолтой, ил тод болгож, илүү сайжруулсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр "Өмнө нь уншуулсан, уншуулаагүй хамаарахгүй НӨАТ-ын бүх сериалуудад сугалаа явагддаг байсан. Одоо зөвхөн уншуулсан НӨАТ-ын баримтад сугалаа явагдана. Иргэд өөрийнхөө уншуулсан баримтыг сугалаанд орж байгаа эсэхийг апплейкшнаар харах боломжтой.
НӨАТ-ын сугалааны тохирлыг зогсоосноос хойш иргэдийн баримт уншуулах идэвх 50 хувиар буурсан байна. Энэ нь төсвийн НӨАТ-ын орлогод сөргөөр нөлөөлж, далд эдийн засгийг эргэн сэргээх эрсдэлтэй байгааг Сангийн сайд хэллээ. Тиймээс НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээж, илүү ил тод, хүртээмжтэй болгосноо хэлж байна.
Б.Хэрлэн
Уншиж байна |