Улаанбаатар төмөр замаас чингэлэг тээврийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар төмөр замын тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Улаанбаатар төмөр зам цар тахлаас өмнө Замын-Үүд өртөөнөөс хоногт хоёр чингэлгийн галт тэрэг хүлээж авдаг байсан. Энэ оны 03 дугаар сараас эхлэн хоногт 5-6 галт тэрэг буюу 250 -300 чингэлэг хүлээж авч байна. Үүнээс болоод чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Мөн захиалагчид ачаагаа авахгүй байгаагаас үүдэн гаалийн талбайд чингэлэг бөөгнөрөөд байгаа”-г хэлж байна. Мөн тэрбээр өөрийн орны импортын ачааг түлхүү хүлээж авахын тулд БНХАУ, ОХУ-ын транзит чингэлгийн тээврийг бууруулсан гэдгийг хэллээ.
Цемент үйлдвэрлэгч компаниуд төмөр замын тээвэр саатаж буй талаар салбарын сайдад мэдээлж байсан. Тэгвэл энэ асуудалд “Цементийн тээврийг Улаанбаатар төмөр замын Өргөн, Олон овоо, Хөтөл өртөөнөөс ачиж, Толгойт, Улаанбаатарт өртөөнд буулгаж байна. МАК, Монцемент, Хөтөл компаниас өдөр бүр вагоны захиалга авч, хүссэн хэмжээгээр нь товлосон хугацаанд вагон тавьж өгдөг. Улаанбаатар төмөр зам цементийн тээврийг 24 цагийн турш, тасралтгүй хийж байгаа. Цементийн үнийн өсөлт Улаанбаатар төмөр замын тээврээс шалтгаалаагүй” гэсэн хариултыг тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан өглөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |