Э.Ганхүү: “Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг төсөл хэрэгжих аймаг, сумын хөгжлийн бодлоготой уялдуулж боловсруулна ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу? ҮЙЛ ЯВДАЛ: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ Б.Гантулга: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх гарц нь хүүгийн татаасыг зорилтот бүлэгт олгох Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Вакцины нэг тун нь дунджаар зургаан сарын хугацаанд л хүний дархлааг дэмждэг
2022-07-25

 

 

Манай улсад Омикроны BА, BA5 хувилбар бүртгэгдэж, нийт халдварын 10 орчим хувийг эзэлж байна .

 

Сүүлийн нэг сарын хугацаанд Омикроны ВА4, ВА5 хувилбараар өвчилсөн нэг хүн нас баржээ.

 

Иймд ЭМЯ-аас халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд уриалж буй.

 

ЭМЯ-аас өгч буй сэрэмжлүүлэг болон уриалга иргэдэд хэр хүрч байгааг тодруулахаар өнгөрөгч баасан гараг буюу долоодугаар сарын 22-ний өдөр Сүхбаатарын талбайд байрлах дархлаажуулалтын цэгийг зорилоо.

 

Өглөөний 09:00 цагаас эхлэн ажиллаж буй тус цэгт 13:00 цагт очиход хоёр цагдаагийн алба хаагч, хоёр өндөр настан нийлээд дөрвөн иргэн дархлаажуулалтын вакцинд хамрагдсан гэх мэдээллийг өглөө.

 

 

Харин нийслэлийн хэмжээнд хэчнээн иргэн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдаж байгаа талаар ЭМЯ-аас тодруулахад “ Уриалга, сэрэмжлүүлэг гаргаснаас хойш иргэдийн тоо өссөн үзүүлэлт байхгүй.

 

Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 150 гаруй, хамгийн ихдээ 200 гаруй иргэн дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдаж байгаа.

 

Мөн нэг, хоёрдугаар тунтай иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна.

 

Учир нь вакцины нэг тун нь дунджаар зургаан сарын хугацаанд л хүний дархлааг дэмждэг, энэ хугацааны дараа тухайн хүний дархлаа унаж эхэлдэг” гэсэн хариултыг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
халдварт өвчин гаргачихаад залгуулаад цуврал " Trial vaccine"-ууд гарган гоё гоё нэр өгөөд... хаха Энэ эзэд нээрээ баллахымаа. Booster вакцин ч гэс шиг.2023 онд plus booster гэж гарах байх.
2022-07-25
Эмч нарын эсрэгээр байхад эрүүл яваад байгаа юм шдээ
2022-07-25