Хөтөлийн цемент шохойн үйлдвэр цементийн борлуулалтаа зогсоожээ
2022-07-20

 

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын тушаалаар өнгөрсөн даваа гаригаас эхлэн цементийг задгайгаар худалдахыг зогсоожээ. Тус үйлдвэр төлөвлөгөөт их засвар хийхтэй холбогдуулан задгай цементийн борлуулалтыг ирэх 09 дүгээр сарын 01 хүртэл зогсоосон байна. 

 

Харин ууттай цементийн борлуулалт хэвийн үргэлжлэх аж. Улаанбаатар хотын 44 барилгын материалын зах, Толгойт, Амгалангийн гэрээт борлуулагчид 1 шуудай цементийг 15 000 төгрөгөөр худалдаалж байна.

 

Мөн Дархан, Сэлэнгэ аймгуудад гэрээт борлуулагчтай болж жижиглэн хэрэглэгчдэдээ 1 уут цементийг 14000 төгрөгөөр хүргэж байгаа бөгөөд Эрдэнэт, Зүүнхараад гэрээт цэгтэй болохоор ажиллаж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин
төрийн өмчинд авсан юм бол цемэнт үнээ бууруул төрийн ямар ч компани ашиг харах ёсгүй ягаад гэвэл татварын мөнгөөр явдаг шүү ард иргэдээс татварын мөнгө авч санхүүчүүлжихээд түүнийг дотоод зах зээл дээр ашиг хийдэг байгуулга байж болохгүй төр иргэндээ үйлчилэх үйчилгээ үзүүлэх ёстой 1 уут цемэнт 15000 т нь хэтэрхий ашиг харж байна 10000 төгөргөөр худалдахан зохин ийм үнэтэй байвал төр иргэндээ үйлчилсэн болно МАН ын мөрийн хөтөлбөрт ч байгаа шүү дээ үнийг тогтвортай барин гэсэн байгаа вах
2022-07-20
kkkk:
EBDEED XAYJEE
2022-07-20