Л.Наранбаатар: Х.Баттулга, З.Энхболд, Д.Эрдэнэбилэг нар Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг дээрэмдсэн
2022-03-28

Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцалж, тус компанийн удирдлагаар Л.Наранбаатарыг томилоод буй.  Тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэгчээр томилогдсон Л.Наранбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр үйлдвэрт ажиллаж, зарим мэдээлэлтэй танилцсанаа хэлж байна.  

 

 

Л.Наранбаатар “Төр дээрэмдүүлж, хулгайд алдсан хөрөнгөө олж авсан. Энэ үйлдвэрийн хувьчлал цэвэр дээрэм, луйвар байсан. Дээрмийн үйл явц 2011 оны 01 дүгээр сарын 12-ноос эхэлсэн. Тухайн үеийн БХБ-ын сайд байсан Х.Баттулга Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх тушаал шийдвэр гаргасан. Ингэхдээ 24 цагийн дотор ажлын хэсэг байгуулж, Бэйзмент гэх цаасан дээрх компанийг шалгаруулсан байна. Олон улсын 9 компани өрсөлдсөн ч үндэсний ганцхан компани байсан бөгөөд Бэйзментийг сонгосон гэж тайлбарладаг. Санхүү, техникийн чадамж, эзэн нь хэн, хаанаас хөрөнгө оруулах талаар асуугаагүй, прокотольд байхгүй.

 

Бэйзмент компанийг сонгосноос дөрвөн хоногийн дараа БХБ-ын сайд Х.Баттулга ТӨХ-ны дарга Д.Сугарт үүрэг өгч, хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байна. Тэгээд 2012 оны 10 дугаар сарын 05-нд Бэйзмент компани Хөгжлийн банкнаас 61 сая ам.доллар зээлж аваад, Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг ХХБ руу 34 сая ам.доллар, Улаанбаатар банк руу 5.5 сая ам.доллар шилжүүлсэн нь санхүүгийн гүйлгээгээр ил болсон. Хөгжлийн банкнаас авсан мөнгө Хөтөлийн цемент шохойн үйлдвэр рүү ороогүй. 21 сая ам.долларын Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн бүтээн байгуулалтад оруулсан гэдэг ч гүйлгээ нь нотлогдохгүй байна.

 

Хөгжлийн банкны зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Үндсэн зээл, хүү нь нийлээд өнөөдөр 100 сая ам.доллар даваад байна. Энэ мөнгө угаалтыг хуулийн байгууллага шалгаж байгаа.

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хулгайлж авахын тулд 2011 оноос бэлтгэсэн энэ үйл ажиллагаанд З.Энхболд холбогдоно.  З.Энхболд УИХ-ын дарга байхдаа 2015 оны 07 дугаар сарын 03-нд УИХ-ын 70 дугаар тогтоолыг батлуулсан.

 

Энэ тогтоолоор 2015-2016 онд хувьчлах төрийн өмчийн компаниудын чиглэлийг баталж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хөрөнгө оруулагчид нь хувьчлахыг чиглүүлсэн. УИХ-аас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг Бэйзмент компанид өгөх тогтоолыг баталсан. УИХ-ын тогтоол гарсны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чиглэл өгч, ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж 1.3 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Дөрвөн өрөө байрны мөнгөөр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 50 сая тоннын нөөцтэй нь өгчихсөн. Шохойн чулууны нөөцөөр нь бодоход хамгийн багадаа 150-200 тэрбум төгрөг хүрнэ.

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг авахын тулд бүлэг хулгай, дээрэм явагдсан. Энд Х.Баттулга, З.Энхболд,  Д.Эрдэнэбилэг нар оролцсон" гэсэн мэдээллийг өглөө. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нанзаддорж ч нэлээн хаялга авчээ. Мах комбинат Баянгол зочид буудлаас ч ялгаагүй.
2022-03-29
Naranbaatar ch yostoi neg ner nuuree barsan Tugjil yum daa
2022-03-29
зочин:
Эрдэнэ,Элбэг нар энэ бууны нохойг яаж ашиглахаа мэдэлгүй дээ даанч энэ 7 хоногийн турш гүтгэлэг харлуулалт ёстой дээд цэгтээ хүрнэ. Наранбаатар гэгч энэ угаадасны гөлөг угаасаа Баттулгад хонзогнож өсөрхөж явдаг таарсан таар шуудайнууд
2022-03-29
Зочин:
Хулгайч л хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар хашгирдаг гэсэн мэргэдийн үг байдагсан
2022-03-29
Зочин:
феодлын хөрөнгө хураах нэрээр хүмүүсийн хөрөнгийг дээрэмдсэн,хувьчлал нэрээр олон нийтийн хөрөнгийг дээрэмдсэн энэ 2 хоорондоо ямар ижил байнаа.Хоеулаа дээрэм тонуул.Хувьчлал бол өнөөгийн цагаандаа гарсан дээрэм тонуул.Олон нийтийн хөрөнгийг олон нийтэд нь зарах нь зөв.Хувь хүнд өмчлүүлж болохгүй.
2022-03-28
Зочин:
Сахалт малын хулгайчаас ялгарах юм алга.Эбэ,Саханбилэг нартай цугт нь шоронд хатаа.Эбэ АН-г нугасалж нухсан хүндээ.
2022-03-28
zochin:
ene luuxaanyg bariachee bichig useggyi zugeer l 7 buudlyn luuxaan Erdenebileg
2022-03-28
Иргэн:
Энэ хулгайчуудын толгойг илж давруулсаар байх уу? Энэ улс бүрэн дампуурч гүйцлээ. Хачиг хувалзандаа бариулсан мал шиг туйлдах нь
2022-03-28
Сахал эрдэнэбилэгийг дээх нь үед баттулгын жолооч байсан гэж сонссон
2022-03-28
uu ene nuhur zugeer l umnuhuu hii ldee. tur shiidveree gargachsan. ingeed baival ajil yavahgui. zugeer turiin shiidveriig heregjuul
2022-03-28
зочин:
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
2022-03-28
зочин:
Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
2022-03-28
зочин:
Социализмаас зах зээлд шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
2022-03-28
зочин:
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
2022-03-28
Нахалийг сонгох уу гөлгөө
2022-03-28
зочин:
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” (“Суурь”) гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” (“Суурин дээрх юмс”) гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
2022-03-28
зочин:
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн өөрөө хонио маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл 1000 хонь нь амины өмч бус хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм. Агуу их К.Марксын онолоор компанийн бүх хувьцааг хэн нэгэн гаднын этгээд бус, компанийн бүх ажилтан, ажилчид эзэмшвэл компанийн өмч нь хувийн өмч бус, амины өмч болно. Харин компанийн хувьцааг бүх ажилтан, ажилчид нь бус, хэн нэгэн гаднын этгээд эзэмшвэл компанийн өмч нь хувийн өмч болно.
2022-03-28
зочин:
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Син Жин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2022-03-28
зочин:
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
2022-03-28
зочин:
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Хөтөл үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
2022-03-28
зочин:
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
2022-03-28
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов.
2022-03-28
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2022-03-28
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-28
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2022-03-28
zochin966:
энэ төрөөс тодорсон хулгайчдийг ард түмнээр нээлтэй шүүлгээч хулгайлсан хөрөнгийг хурааж зохих ялыг үүрүүлж улстөрөөс хөөж гудамд гаргах хэрэгтэй 30 жил ард түмнээр тоглоод байна шонд өлгөөч новш гэж
2022-03-28
Энэ ажилд бэлтрэг Энхболд их үүрэг гүйцэтгэсэн дээ сайн шалгах хэрэгтэй
2022-03-28
Дуртай нэг тэнэг гарч ирээд поверпойнт үзүүлээд ард түмнийг хуйлруулаад байх болжээ. Төрөөс томилогдсон хүн цагдаагийн үүрэг гүйцэтгэх үү? Юу болооод байнаа? Дуртай хүнийхээ нэрийг хэлээд дайрч байдаг.
2022-03-28
ЖЭНКО Ч ИЙМ Л ДЭЭРЭМ ХИЙДЭГ ГАРШСАН ХУЛГАЙЧ ДАА ТЭГЭХЭД ЗАРИМ ТЭНЭГҮҮД ДЭМЖЭЭД БАЙДАГИЙГ НЬ БҮР ГАЙХААД БАЙХ ЮМ ЖЭНКО ШОРОНДОО ОРЖ ЖАНГАА ИД ДЭЭ
2022-03-28
Jonhuu Zika gej shunaliin tulamnuud
2022-03-28
Үнэн:
Төрийн өмчийг тонон дээрэмдсэн луйварчидыг гудамжны шонд биет ба биет бусаар өлгөж цээрлэл хүлээх хэрэгтэй. Ардчилал нэрийн ард нуугдаж үнэгүйдүүлж авсан бүх төрийн өмчийг монголын төр бүгдийг буцаан авах хэрэгтэй.Луйварчид засаглал, эрх мэдлийн давуу байдлыг ашиглан нийтийн өмчийг хувийн болгосон. Энэ шудрага биш.
2022-03-28