Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Хөвсгөл аймаг үйлчилгээний газруудаа нээж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
2021-06-29

Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас өнөөдрөөс эхлэн зарим хязгаарлалтыг цуцалж, энгийн горимд шилжүүллээ. Тодруулбал өнөөдрөөс гуанз, ресторан, цайны газар, бараан зах, барилгын дэлгүүр, үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээ  зэрэг газрууд халдваргүйжүүлэлтийн дэглэмээ барьж энгийн горимоор ажиллана.

 

 

Харин коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаатай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг  07 дугаар  сарын 9-ныг хүртэл сунгалаа. Хүндэтгэх  шалтгаантай  буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд,  хүнс,  шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, газар тариалантай холбоотой зорчих шаардлагатай иргэдийг аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. 

 

Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон хугацааг  ирэх сарын  9-ны өдрийг  хүртэл сунгасан байна.

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Amidral baigaa tsag mochid ajil hudulmur zogsoj bolohgui.ajilch hudulmurch bizines erhklegchidee yamagt hamgaalj yavaarai.ted ugui bol mongol uls zogsoj untana.
2021-06-29