Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой зэс алтны уурхайн хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг цуцлах, эсвэл өөрчилж болзошгүй байгаа талаар Turquoise Hill (TSX, NYSE: TRQ) мэдэгдсэн гэж mininig.com мэдээлжээ.
Рио Тинтогийн хяналтын багц эзэмшдэг энэ компанхийн мэдээлснээр, Монголын эрх баригчид уурхайн төлөвлөгөөнд сэтгэл дундуур байгаагийн дээр саяхан өргөтгөлийн ажлын зардал 6.75 тэрбум доллар болж, анхан шатны үнэлгээгээс 1.5 тэрбумаар их байгаад илүүтэй санаа зовниж байгаа гэнэ.
Зардал ихээхэн өссөн нь Монгол Оюу толгойгоос хүртэх эдийн засгийн үр өгөөжийг ихээхэн тасалдуулна гэж Монгол Улсын эрх баригчид үзэж байгаа талаар Turquoise Hill мэдээлжээ.
Энэ мэдээлэл гарсны дараа Turquoise Hill компанийн хувьцаа сарын хугацааны хамгийн доод түвшинд хүрч, Нью-Йоркийн бирж дээр 21.4 хувиар буурч 11.38 доллар, Торонтогийн бирж дээр 24 хувиар унаж 13.88 канад доллар хүртлээ буурсан байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард энэ компани 2022 оны 10 дугаар сард олборлолт эхлэнэ гэдгийг мэдээлсний дээр далд уурхайн ажлын зардлын шинэ төсвийг танилцуулсан юм. Ордын гуравны нэгийг эзэмшдэг Монголын улсын компани болох "Эрдэнэс Оюу толгой" ХХК шинэ хугацаа болон төсвийн талаарх мэдээлэл гарсны дараа Рио Тинто 2015 онд өгсөн амлалтаа биелүүлээгүй хэмээн мэдэгдэж байв.
"Оюу толгой" ХХК-ийн 34 хувийг "Эрдэнэс" компани эзэмших бөгөөд үлдсэн хувийг Канадын Turquoise Hill Resources (TSX, NYSE: TRQ) эзэмшдэг юм.
"Оюу толгойн төсөл улс орных нь хувьд эдийн засгийн үр ашиггүй болвол төслийг үргэлжлүүлэх эсэхийг дахин хэлэлцэж, эргэн харах ёстой гэж Монголын Засгийн газар үзсэн" хэмээн Turquoise Hill мэдэгджээ.
Энд дуулгахад, сүүлийн үед Оюу толгойн уурхайтай холбоотой мэдээлэл олон улсын анхаарлын төвд байгаа юм. Гадаадын тоймчид энэ уурхайг тойрсон маргааныг ирэх сонгуультай холбон тайлбарлаж байгаа бөгөөд өнөөгийн төслийг цуцалвал Орос, Хятадад замыг нь нээж өгнө хэмээн үзэж байна.
Eureporter: Монголын уурхай улс төрийн ширүүн тэмцлийн бай болов
Г.Бямбасүрэн