Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ХААН Банк төрийн үйлчилгээний цахим систем E-MONGOLIA-д нэгдлээ
2020-11-17

 

Төрийн 181 үйлчилгээг авах боломжтой E-Mongolia үндэсний цахим системд ХААН Банк нэгдлээ. Ингэснээр эрхэм харилцагч та энэхүү системээстөрийн үйлчилгээавахаар хандахдааХААН Банкны интернэт банкны эрхээрээ нэвтрэнөөрийгөө зайнаас танин баталгаажуулалт хийх боломжтой болж буй.Тус үйлчилгээг авахын тулд та www.e-mongolia.mnцахим хуудас болон E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ХААН Банкны нэвтрэх хуудсыг сонгон, интернэт банкны эрхээрээ нэвтрэн орж, банканд бүртгэлтэй өөрийн регистрийн дугаараа ДАН систем рүү илгээхийг зөвшөөрсөн тохиолдолд харилцагч таныг зайнаас танин баталгаажуулах юм. ДАН систем рүү харилцагч таныг амжилттай танин баталгаажуулсан мэдээллийг илгээсний дараа интернэт банкны нэвтрэлт автоматаар хаагдана. Хэрэв та үйлчилгээ авч, төлбөрөө төлөх тохиолдолд вэб хуудсаар дамжуулан нэвтэрсэн бол QR код гарч ирсний дараа гар утсаараа уншуулан төлнө. Харин E-mongoliaаппликэйшнээр нэвтэрсэн бол QPayдээр дарж банкаа сонгон интернэт банк руугаа ороод үүссэн гүйлгээний дагуу төлбөрөө төлөх юм.

 

E-Mongolia үндэсний цахим системээс халамж, нийгмийн даатгал болон улсын бүртгэл, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, зөвшөөрөл, тодорхойлолт, дүгнэлт акт, иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, татвар төлбөр тооцоо, боловсрол бусад зөвлөгөө мэдээлэл зэрэг маш олон үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах боломжтой. Эдгээр үйлчилгээнд иргэдэд өдөр тутам хэрэгтэй лавлагаа, иргэний үнэмлэхний захиалга зэрэг багтсан байдаг. Цаашдаа иргэдэд үзүүлдэг11 мянга гаруй үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага багасах, улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарнахэмээн тус системийг хөгжүүлэгчдийн зүгээс онцолж байна.

 

ХААН Банкны харилцагч та E-Mongolia цахим системд хандахдаа хэн нэгэнд өөрийн интернэт банкны нэвтрэх нэр нууц үгээ дамжуулан өгөх, нууцлалыг хангахгүй байх нь аливаа санхүүгийн луйварт өртөх, хувийн нууц мэдээллээ бусдад алдах эрсдэлтэй. Тиймээс өөрийн цахим аюулгүй байдлыг хангаж, бусдад хувийн мэдээллээ, тухайлбал, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, банканд бүртгэлтэй и-мэйл хаяг, утасаа хэн нэгэнд дамжуулж хэрэглэх боломжтойгоорорхиж болохгүйг анхаарна уу.

E-Mongolia системтэй холбоотой түгээмэл асуулт хариулттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Shuud.mn
Сонин хачин