Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны 7 хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.
Махны дундаж үнэ:
2020 оны 11 дүгээр сарын II долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8936 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11115 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 342 төгрөгөөр (3.2%), үхрийн цул махны үнэ 440 төгрөгөөр (3.5%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Баянзүрх хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 13500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 530 төгрөгөөр (6.3%), хонины цул махны үнэ 145 төгрөгөөр (1.6%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7000 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ:
2020 оны 11 дүгээр сарын II долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1500-1800 төгрөг, 1-р зэргийнх 1200-1600 төгрөг, 2-р зэргийнх 900-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1600 төгрөг, 1-р зэргийн гурил 1200-1300 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1360 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-Март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1360 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
2020 оны 11 дүгээр сарын II долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 4.1 хувиар өсч 837 төгрөгөөр, монгол байцай 0.9 хувиар өсч 1339, монгол хүрэн манжин 1.3 хувиар буурч 1932 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад ногооны үнэ тогтвортой байна.
Уншиж байна |