Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
СЗХ ээлжит хуралдаанаа хийлээ
2020-11-12

 

Тодруулбал, хуралдаанаар нийт 20 асуудал хэлэлцсэн бөгөөд үүнд, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан барьцаат үнэт цаасны хөрөнгийн багцын бүртгэлийг хянагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компанид, даатгалын чиглэлээр буюу даатгалын зуучлагчийн болон даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг компани, гурван иргэнд олгохоор шийдвэрлэв. Мөн “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралтыг “Даатгалын, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт болон даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-ийг “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт” гэж шинэчилэн найруулахын сацуу дүрмийн арван наймдугаар хавсралтаар “Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт”-ыг нэмж баталлаа.

 

Харин банк бус санхүүгийн чиглэлээр нэг компанид цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор, нэг компанийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

 

Түүнчлэн хоёр аж ахуйн нэгжийн хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сунгахаар, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нийт зургаан иргэн, хоёр компанид тус тус олгохоор шийдвэрлсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин