Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Судлаачийн үг: Шинэ жилийн баяр тэмдэглэснээр улсын төсөвт 29 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо бий
2020-11-10

 

Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 04-нд шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Ковид-19-тэй холбоотойгоор гаргасан энэхүү шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч байна. Титэм вирус дэлхий нийтийг айлгаж буй нь үнэн. Ард иргэдийнхээ дунд энэхүү аюулт вирусыг тархаахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь ч зүйн хэрэг. Гэхдээ! Цар тахал манай улсын эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлж байгааг ярих цаг хэдийнэ болжээ. Тун удахгүй бид хуучин оноо үдэж, шинэ оноо угтана. Мэдээж хэрэг, Засгийн газраас шинэ жил тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн учраас хүмүүс гэр гэртээ шинэ жилийн баяраа тэмдэглэнэ. Харин шинэ жилийн арга хэмжээг байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө тэмдэглэх нь эдийн засгийн эргэлтэнд ямар нөлөө үзүүлдэг бол...  

 

Монгол Улсын статистикийн нэгдсэн мэдээллийн сангаас авсан тоон мэдээг хамтдаа сонирхоцгооё. Өнөөдрийн байдлаар, манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа 1,185,205 хүн, 148,446 оюутан байдаг аж. Шинэ жил бол хүн бүхний хүсэн хүлээдэг хамгийн гоё баяр шүү дээ. Хүмүүс, бас байгууллага, хамт олноороо хуучин оноо ямар амжилт, бүтээлээр үдэж буйгаа дүгнэн ярилцаж, шинэ оныхоо төлөвлөгөөг дор бүрнээ гаргадаг. Он солигдох яг тэр мөчид гэр бүлээрээ байж, харин 12 дугаар сарын сүүлчээр хамт олон, найз нөхөд, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч шинэ жилээ тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Ер нь хамт олны шинэжил супер баяр! Хүн болгон ач холбогдол өгч бэлтгэдэг, хүмүүс хамгийн гоё хувцсаа өмсөж, зарим нь жилжингээ муудалцаж байснаа мартаж халуун дотноор тэврэлдэн эвлэрцгээдэг. Харин бяцхан жаалууд шинэ оноор хүслээ шивнэж, хүүхэд насныхаа мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Шинэ жилийн баяр ийнхүү хүмүүст инээд хөөр, гэрэл гэгээ, баяр хөөр, эв нэгдэл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлдэг ёстой л тэмдэглэхгүй байж боломгүй баяр юм.

 

За, ингээд хэдэн тоо бодоод үзье. Дээрх тооноос харахад, хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүмүүсийн 85-90 хувь нь шинэ жилийг ямар нэгэн хүлээн авалт (раrty) хэлбэрээр тэмдэглэхэд:

 

Шинэ жилийн менюны жишгээр 1 салат, 2 үндсэн хоол, уух зүйлс, шар айраг, хатуулагтай ундаа, шампанск, чихэр, жимс гээд хоол ундны зардалд 50,000-100,000 төгрөг, хөгжим, дэлгэц, урлагийн тоглолт, хөтлөгч, DJ гээд нэмэлт зардал нэг хүнд 10,000-20,000 төгрөг гэж бодоход нийт 60,000-120,000 төгрөг гэж тооцоод дунджаар нэг хүний зардлыг 80,000 төгрөг гэж бодъё. (Илүү тансаг 150,000 төгрөгөөс дээш такстай шинэ жилийн баярууд ч бас байдаг) Дунджаар 948,164 хүн х 80,000 төгрөг=75,8 тэрбум төгрөг зарлагаддаг байна. Үүнийг байгууллага, хувь хүмүүс өөрсдөө гаргадаг, сүүлийн үед төрийн байгууллагууд гаргахаа больсон гэх судалгаа бас бий. Үүнээс гадна шинэ жилийн хоёр дахь баярт оролцох тохиолдол ч хүмүүст гарна. Дээрх хүмүүсийн 35 орчим хувь нь найз нөхөд, нэг ангийнхан, өөр байгууллагын урилгаар шинэ жилийн баярт оролцдог гэж үзвэл, 414,822 орчим хүн байна. Ингэж тооцоод нэг хүнээс гарах зардлыг 80,000 төгрөг гэж бодъё = 33,1 тэрбум төгрөг.

 

Шинэ жилийн арга хэмжээнд гурван ч удаа оролцдог нь 20 хувь гэж тооцвол (дотны найз нөхөд, фракци гэх мэт) 237,041 хүн x 80,000 төгрөг =18,9 тэрбум төгрөг. Нийт оюутнуудын 80% орчим нь шинэ жилийн баяртаа оролцдог гэж тооцоход 118,757хүн x 45,000 төгрөг=5,3 тэрбум төгрөг.

     

Нийтдээ 133,3 тэрбум төгрөг зарцуулах нь байна.

 

Нэмээд үсчин, гоо сайхан, даашинз, туфль худалдан авах, таксины зардлыг энд оруулсангүй. Мөн хүлээн авалтын дараа “давраад” караоке, night club явж зарцуулах мөнгийг ч оруулсангүй!

 

Тэгтэл энэ мөнгө хэнд яаж, юунд хэрхэн зарцуулагддаг вэ? 80,000 төгрөгөөс…

 

Шинэ жилийн меню жишиг:

 

Монголд үйлдвэрлэдэг хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүд:

 

  1. 859,3 тонн/л цэвэр усанд 1,3 тэрбум төгрөг

  2. 5,208,4 тонн/л ундаанд 2,5 тэрбум төгрөг

  3. 3,594,5 тонн/л шар айрганд 2,9 тэрбум төгрөг

  4. 59,2 тонн/л хатуулагтай уур зүйлд 1,1 тэрбум төгрөг

  5. 589,1 тонн үхрийн маханд 7,9 тэрбум төгрөг

  6. 297,3 тонн хонины маханд 2 тэрбум төгрөг

  7. 639 тонн төмс, хүнсний ногоонд 4,1 тэрбум төгрөг

  8. Салат, үндсэн хоолонд орох бяслагийг дотоодын бяслаг үйлдвэрлэгчдээс худалдан авбал 1,5 тэгбум төгрөгний Моцарелла, пармезан бяслагнуудыг нь худалдан авах боломжтой тооцоо гарч байна.

  9. Гурил – 3,867 тонн/кг 4,6 тэрбум төгрөг

  10. Бусад бараа –9,3 тэрбум төгрөг

  11. Улсын байгууллагад ашиглалтын зардалд – 10,6 тэрбум төгрөг

 

Нийт 47,8 тэрбум төгрөг малчид, тариаланчид, хүнсчид, хүнсний үйлдвэрийнхэнд очих нь байна шүү дээ!

 

Майонез, ургамлын тос, нарийн ногоо, бяслаг, соус, шампанск, жимс гэх мэт гаднаас импортолдог бүтээгдэхүүнүүд дээрх менюний үнийн 15 хувийг эзэлнэ гэж тооцож болно. Гэхдээ эдгээрийг мөн л Монголын компаниууд импортлоод ашиг, орлого олж байгаа шүү дээ.

 

 

Шинэ жилээр үйлчилгээнд ажиллах ажилчдын хөлс:

 

Өнөөдрийн байдлаар, Монгол Улс даяар 5900 гаруй нийтийн хоол үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, байгууллага ажилладаг тухай судалгаа байна. Дээр дурдсан 3 удаагийн хүлээн авалтанд давхардсан тоогоор 1,718,784 хүн шинэ жил тэмдэглэдэг гэж бодвол үүнийгээ 21 өдөрт хуваая:  1 өдөрт 81,847 хүн шинэ жилийн баяр тэмдэглэж байна.  Эдгээрт:

 

  • 20 хүн тутамд 1 зөөгч ажиллавал – 4,092 зөөгч– 21 өдөр ажиллана , 7 хоног амарна.

  • 30 хүн тутамд 1 тогооч ажиллавал– 2,728 тогооч – 21 өдөр ажиллана, 7 хоног амарна.

  • 100 хүн тутамд 1 үйлчлэгч, угаагч  ажиллавал – 818 үйлчлэгч/угаагч– 21 өдөр ажиллана, 7 хоног амарна.

  • 100 хүн тутамд 1 техникийн ажилтан ажиллавал (хөгжим, дэлгэц, гэрэл, тайз, бусад) – 818 техникийн ажилтан– 21 өдөр ажиллана, 7 хоног амарна.

  • 100 хүн тутамд 1 аж ахуйн ажилтан ажиллавал (цахилгаан, сантехник, хог, жолооч гэх мэт) – 818 аж ахуйн ажилтан – 21 өдөр ажиллана, 7 хоног амарна.

  • 100 хүн тутамд менежментийн ажилтан ажиллавал (заал зохион байгуулагч, менежментийн баг, санхүү гэх мэт)  -818 менежментийн баг– 21 өдөр ажиллана, 7 хоног амарна.

 

Хамгийн багаар тооцоод үзэхэд нэг өдөрт 10,092 үйлчилгээний ажилтнууд ажиллаж хоол хүнс үйлдвэрлэх нь байна. Энд харуул хамгаалалт, болон бусад ажиллах хүмүүсийг оруулсангүй.   

 

Шинэ жилийн өндөр ачааллын үе гэж тооцоход, нэг хүн дунджаар 1,2 сая төгрөгийн цалинтай ажилладаг гэж бодъё. 11,5 тэрбум төгрөг цалинд зарцуулагдах нь. 

 

 

Шинэ жилийн нэмэлт үйлчилгээ:  Фото зурагчид зураг авна-100 фото зурагчид, 1,000 гаруй соёл урлагийн байгууллагын уран бүтээлчид соёл урлагийн тоглолт үзүүлнэ, таксины жолооч нар 1,000 гаруй, даашинз, хувцасны дэлгүүр, салоны 400 гаруй ажилтан, үсчин, гоо сайхны 400 ажилтан гээд нэмбэл бүр хамгийн багадаа 3,000 орчим хүн ажиллаж байгаа гэж тооцох хэрэгтэй. Эдгээрийн орлого, тооцоо энд ороогүй. Соёл урлагийнхан өдөрт дор хаяж 5 сая төгрөг олох байх. Хамгийн ихдээ 15 сая төгрөг. Гэхдээ энэ нь тэдний хөдөлмөр шүү дээ!

 

Дээрх бүх тоог харахад 133,3 тэрбум төгрөг  1 сарын дотор хоол үйлдвэрлэл, МАА, газар тариалан, хүнсний худалдаа болон соёл урлагийн салбаруудад эргэлдэж, 10-20,000 хүн ажлын байртай байж, зөвхөн хоол үйлдвэрлэлийн салбараас НӨАТ 12,1 тэрбум төгрөг, НХАТ 666,7 сая төгрөг, НДШ 2,3 тэрбум төгрөг, ХАОАТ 3,3 тэрбум төгрөг, тог, цахилгаан, дулаан, тохижилт үйлчилгээнд 10,6 тэрбум төгрөг,нийтдээ 29 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрөх нь байна.

 

Энэ нь зах зээл эдийн засгийн эргэлтэнд орж, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэл тогтвортой байж улс орны хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж байгаагийн илрэл юм. Нэгэнт дотооддоо халдвар тархаагүй юм чинь гадаа үүд хаалгаа (Монгол Улсын хилээ!!!) маш сайн хааж аваад магадгүй ШИНЭ ЖИЛЭЭ тайван амгалан ТЭМДЭГЛЭЖ байгаа дэлхийн хэдхэн орны нэг болж болохгүй гэж үү!?

 

Судлаач Г.Ангараг

Shuud.mn
Сонин хачин
шинэ жилийн баяр битгий хэл цагаан сарыг ч гэсэн өргөнөөр тэмдэглэж болохгүй
2020-11-11
ЭРГҮҮ МАЛ БНА
2020-11-11
аха:
ЭНЭ ШУНАЛЫН МИКРОВНЫ ҮГЭНД ОРСНООС АМИА ХАМГААЛАХ МИНЬ
2020-11-11
hew:
ЁСТОЙ ХУЦ: БҮР ДЭЛГЭРҮҮЛЭХГЭЭ ЮУ???
2020-11-11
Иргэн:
Юу гээд балайраад байгаа юм бэ? Түүнээс чинь илүү хохирол учирна. Хүний амь наснаас үнэтэй хохирол гэж байхгүй. Цаана чинь дэлхий нийтээрээ хүчин мөхөсдөж, сөхрөөд байна.
2020-11-11
Тэнэгтээрэй новш минь чи өөрөө тэмдэглэхгүй юу битгий олон түмэний сэтгэл санааг үймүүлээд бай
2020-11-11
Чааваас:
Энэ бүдүүн залуу бүх юмыг зоосны нүхээр, бас нүдээр харж хэмжих юм даа. Угаасаа тийм үнэлэмж, шунахай сэтгэхүйтэй бололтой.
2020-11-10
unshigch:
Erkhem Sudlaachaa ene sariin 04-nii temdeglehgui gej shiidsen um uu. Uur udur temdeglej boloh um uu. uuruu neg unshaad uz dee. bi buruu oilgoson um uu. ug ni onii suuleer temdegledeg biz dee.
2020-11-10
Yag unen. Uhernuud ium chini ugend ni orno gej bodok l dee ene Luuhaan Syan Phu Lee
2020-11-10
hagas dutuu bolovsroltoi patsaanuud, avilgaljsan MAN ene uls oron-g suid hiij bn daa.
2020-11-10
Гэр гэртээ гэр бүлийн хэмжээндээ тэмдэглэсэн нь дээр. Ер нь цаашдаа энэ судлаачийх шиг үрэлгэн хавтгайруулдгаа больцгооё монголчууд минь
2020-11-10
аха:
ЭНЭ ШУНАЛЫН МИКРОВНЫ ҮГЭНД ОРСНООС АМИА ХАМГААЛАХ МИНЬ
kovid 19:
KOVID TARHBAL ZARDAL 100 0000000000000000000000000 TUKRIK bolno doo
2020-11-10
Malaas dor:
Энэ ямар тэнэг амьтан бэ,ууж идэж наргиж цэнгэж өмссөн зүүснээрээ уралдаж эцэст зодоон нүдээн хийж бөөлжиж бааж шээх нь улс орны эдийн засагт ямар нэмэртэй юм болоо. Бас судлаач гэнээ,хөөрхий
2020-11-10
Солиотой үрэлгэн сэтгэлгээ, эрүүл мэндийн эсрэг суртал ухуулгыг хаамаар. Нэртэйгээр нь КОВИД гарвал тэдэн төгрөгний эм, маск зарагдана гээд бод л доо адилхан л дүн гарна даа
2020-11-10
hagas dutuu bolovsroltoi patsaanuud, avilgaljsan MAN ene uls oron-g suid hiij bn daa.
Гайг тань:
Юу бодож ийм санаа гаргадаг амьтан бэ? Монголыг, үгүй гэхэд УБ-ынхныг хөнөөх бодолтой нь илт байгаа юм биш үү?
2020-11-10
Yag unen. Uhernuud ium chini ugend ni orno gej bodok l dee ene Luuhaan Syan Phu Lee
Irgen:
Хэдэн хүн хөлдөж, гэмтэж, нас бардаг статистик байдаг л байх. Мөнгөөр үнэлэшгүй
2020-11-10
Энэ тэмдэглэх гээд байгаа хүмүүст хэлэх үг алга.хөөрхий дөө
2020-11-10
Yag unen.
2020-11-10
Harin tiimee.
2020-11-10
гэр гэртээ тэмдэглэеэээ. Хаа хаанаа хэмнэлт гамналттай
2020-11-10
zochin:
ediin zasgiin anhan shatnii bolovsrolgui hunii hiisen tootsoolol baina. Yag esregeeree iim hemjeenii mungiig irged hemnene.Neg karmanaas nuguu karma ruu gesen ug.
2020-11-10
Yag unen.
Eggy:
Teneg, genen tootsoolol bna da
2020-11-10
в:
заавал тэмдэглэх гээд байдаг нь юу юм вэ ер нь баяр тэмдэглэж архидах гээд яадаг юм архидаад дараа нь сээгстэнэ өөр яадгийн та нар
2020-11-10
шударга иргэн:
орлого олдвол нөгөө талд улсын төсвөөс наад орлогоо хэд нугалсан зарлага гарна гэж бодохгүй байна уу. Сая АНУ сонгуулиар кови-19 өвчилсөн хүний тоо огцом өссөн гэж дуулсан. Гэртээ баяр тэмдэглэвэл улсад орлого ордоггүй юм уу.
2020-11-10
ЭРГҮҮ МАЛ БНА
Harin tiimee.