Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Экспортод гаргасан бараа, түүхий эд 8.3 хувиар буурчээ
2020-11-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 10 сарын дүнгээр 10423.1 сая ам.доллар болж 2019 оны мөн үеэс 1170.1 сая ам.доллар буюу 10.1 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1549.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. 

 

Экспортод 5986.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар буурчээ.

 

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4228.0 сая ам.доллар буюу 70.6 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1324.4 сая ам.доллар буюу 22.1 хувь; арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 6.9 сая ам. доллар буюу 0.1 хувь; нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 254.3 сая ам.доллар буюу 4.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.0 хувийг эзэлж байна

 

2020 оны эхний 10 сард экспортлосон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100.0 хувь, чулуун нүүрсний 95.2 хувийг БНХАУ-д; жоншны 76.2 хувийг БНХАУ-д, 23.5 хувийг ОХУ-д; үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д; самнасан ноолуурын 80.5 хувийг Итали-д; ямааны угаасан ноолуурыг 100.0 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 4.1 хувийг Их британид, 4.8 хувийг Сингапурт, 91.1 хувийг Швейцарт тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.6 хувийг эзлэж байна.

 

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 904.8 сая ам.доллар буюу 20.4 хувь, эрдэс бүтээгдэхүүн 807.6 сая ам.доллар буюу 18.2 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 647.4 сая ам.доллар буюу 80.2 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 545.8 сая ам.доллар буюу 12.3 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 735.4 сая ам.доллар буюу 16.6 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 478.6 сая ам.доллар буюу 10.8 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 304.3 сая ам. доллар буюу 6.9 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.2 хувь ногдож байна

Shuud.mn
Сонин хачин