Нийслэл төсвөө тодотгоно

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагсан НИТХ бүрэлдэхүүнээ баталж, хотын удирдлагуудг томилооод байгаа. Шинээр томилогдсон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барилаа.
Цар тахлын улмаас нийслэлийн энэ оны төсөв төлөвлөсөн хэмжээнээсээ тасарсныг өмнө удирдлагууд онцолж байсан. УИХ-аар хуулийн дагуу ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед нийслэл энэ оны төсөвтөө тодотгол хийж, ирэх оны төсвөө боловсруулахаар болсон байна.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэдгийг тодотгож байсан юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ