Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Б.Түвшин: Иргэндээ сайн хүн болох гээд улсаа хохироож болохгүй
2020-11-05

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын гишүүдтэй “Улсын секторын санхүүгийн менежмент, шинэчлэл” сэдвээр өглөөний уулзалт /2020.11.05/ хийлээ.

 

 

2021 оны төсвийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед дээрх уулзалт болов. Эдийн засагчийн хувьд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин “Монгол Улс, улстөржилтөөс холдох хэрэгтэй байна. Иргэндээ сайн хүн болох гээд улсаа хохироогоод байна шүү дээ. Нүүрсний үнэ өсч байгаа энэ үед дараагийн санхүүгийн орлого, эх үүсвэрээ олж байх ёстой. Гэтэл цоорхойгоо нөхөөд байж болохгүй. Энэ удаагийн төсөв ч өнгөлөн далдлалт хийсэн байдалтай батлагдах гэж байна” гэж байр сууриа илэрхийллээ.

 

Ирэх жилүүдэд эдийн засгийн амаргүй сорилт, бэрхшээл манай улсын өмнө тулгарч болзошгүй байна. Тодруулбал, гадаад өр 10 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн хэтийдсэн алдагдал, эдийн засаг хөгжих боломжийг хумих төдийгүй томоохон дүнтэй гадаад өрийн эргэн төлөлт ойртож буй. Ийм үед төрийн санхүү бүртгэл, түүний менежмент хэрхэн оновчтой байхаас улс орны эдийн засаг хамаарахаар байгааг Б.Түвшин ерөнхийлөгч уулзалтын үеэр онцоллоо.

 

Мөн хувийн тэтвэрийн сангийн асуудалд тэрбээр “Тэтгэвэрт гарсан л бол хэн ч өлсдөггүй байх ёстой. Энэ тогтолцооны системийг л зөв хэрэгжүүлэх нь зүйтэй. Тэгэхээр зөв тогтолцоог эхлээд хийх нь чухал” гэв.

 

Улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлийг манай улсын хувьд зайлшгүй хийх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Үүнийг улсын төсвийн үр ашиггүй зарцуулалт, инфляцын тогтворгүй байдал, гадаад өрийн дарамт, төрийн албаны данхар бүтэц, авилгатай холбоотой гарч байгаа олон асуудлаас харж болох юм.

 

Монгол Улсад 7 мянга гаруй ТББ байдаг. Үүнээс Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь

 

IFAC: Олон улсын нягтлан бодогчдын холбоо

 

CAPA: Ази Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбоо

 

ACCA: Олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн гишүүн, Монгол улсад төлөөлөн ажиллах эрх бүхий мэргэжлийн байгууллага гэдгээр онцлог давуу талтай. Институт 4800 орчим мэргэшсэн нягтлан бодогч гишүүнтэй. Гишүүдийн 40 гаруй хувь нь улсын секторт ажилладаг. Мөн 139 аудитын компанийг эгнээндээ нэгтгэсэн, Монгол Улсын бүх аймаг дүүрэгт 30 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж буй мэргэжлийн томоохон байгууллага юм.

 

Тус институт өнөөдөр мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага мэдээллээр хангах, мэргэшсэн санхүүчдийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэх, гэрээт нягтлан бодогчдыг бүртгэх хянах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж иржээ.

 

Үүнээс гадна ММНБИ-ийн гишүүн байгууллага болох аудитын компаниуд төрийн аудитын байгууллагын захиалгат ажлын 3/1 хувийг гэрээгээр гүйцэтгэдэг байна. Иймээс тус институт мэргэжлийн байгууллагын хувьд улсын секторын санхүүгийн менежментийн шинэчлэлд өндөр ур чадвартай санхүүгийн мэргэжилтнүүдийг сургах замаар хамтран ажиллах боломжтой аж.

 

Энэ үүднээс ММНБИ нь олон улсын мэргэшсэн нягтлан бодогчдын АССА нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэн иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан ба энэхүү хамтын ажиллагааны хүрээнд судалгаа шинжилгээ, сургалт хөгжүүлэлт гэх мэт олон талаар хамтран ажилласнаар, хамгийн сүүлийн үеийн олон улсын туршлагыг Монгол улсдаа импортлох боломж бүрдэж байгаа гэдгийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин хэлэв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худлаа цэцэрхээд бас нэг атаархуу новш байна л даа! Ард түмэн ЕС-гаа болон ЗГ-хаа шийдвэрийг дэмжээд байхлаар өмдөндөө шээх гэсэн амьтан юм гээч! Сайн хүн болохдоо ч биш, өвлийн хүйтэнд хөлдчих вий гэж, тахлын улмаас ажилгүй байгаа айлуудын хүүхдүүд өлсчих вий гэж мөнгө зарцуулж байгаа юм! Чамд бол тийм сэтгэл байхгүй нь тодорхой л байгаа байхгүй юу!
2020-11-06