Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Н.Оюунчимэг: Технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлбэл зээлийн хүү буурна
2020-11-04

 

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны гуравдугаар улирлын тоймыг танилцууллаа. Санхүүгийн зах зээлийн судалгаа хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Мөнгөнсаран:

-2020 оны гуравдугаар улирлын байдлаар санхүүгийн салбарын тойм мэдээллийг танилцуулъя. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар банкнаас бусад санхүүгийн зах зээлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувьд 14 хувьд хүрсэн. Үүнд голлон нөлөөлсөн үзүүлэлтүүд нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ юм. Нийт 3213 зохицуулалттай этгээд, даатгалын төлөөлөгч ажиллагаа эрхэлж байна.

Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүдийн хувьд зах зээлийн үнэлгээ 2,6 их наяд төгрөгт хүрсэн ба өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,9 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Хөрөнгийн зах зээл нийт 2020 гуравдугаар улирлын байдлаар 40,9 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэнээс 85,4 хувь хувьцаа 13,1 хувь нь компанийн бонд, 1,4 хувь нь засгийн газрын үнэт цаас хэлбэрээр гарсан байна. Түүнчлэн энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хөдөө аж ахуйн биржийн борлуулалт өмнөх оны мөн үеэс 64 хувиар буурч дөрвөн төрлийн 472,2 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжааллаа. 

 

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,63 хувиар өсөж 390,7 тэрбум төгрөгт, нөөц сан 6,3 хувиар өсөж 180,5 тэрбум төгрөгт хүрлээ.

 

 

Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэгээс зээлийн хүүгийн талаар тодрууллаа.

 

-Улсын их хурлын банкны зээлийн хүүг бууруулах, банк бус байгууллагуудыг хүүг бууруулах ажлын үр дүнгийн талаар мэдээлээч.

 

-Улсын их хурлаас зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Энэ хүрээнд банк болон банк бус байгууллагын зээлийн хүүг бууруулна гэх бодлого хамтдаа явж байгаа. Иймд санхүүгийн зохицуулах хорооноос нийтдээ 18 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Зээлийн хүүг бууруулахын тулд хөрөнгийн зах зээлд дэх боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийг өгсөх хүрээнд зээлийн хүүг бууруулна гэж үзэж 4 ажлыг чиглэл болгосон. Сангийн яаманд ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.

 

Зээлийн хүүг бууруулахын тулд хоёр асуудал яригдлаа. Нэгдүгээрт, банк санхүүгийн байгууллагад технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх ажил юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар 533 банк санхүүгийн байгууллага үйлчилгээ явуулж байна. Үүнээс 495 байгууллага нь банк санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй. 15 байгууллага нь технологид суурилан зээлийн үйлчилгээ явуулж байгаа. Технологид суурилснаараа зээлүүд барьцаагүй, богино хугацаанд олгогддог. Уламжлалт зээлийн хүүнээс харьцангуй бага түвшинтэй. Цаашид зээлийн хүү буурах хандлагатай байгаа. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт банк санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн хүү 2,9 хувьтай бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0,2 функтээр буурсан. Өмнөх хоёрдугаар улиралтай харьцуулахад 0,3 функтээр буурсан жишээтэй байна. Цаашид технологид суурилсан үйлчилгээг банк санхүүгийн байгууллагад нэвтрүүлснээрээ зээлийн хүү буурах бүрэн боломжтой.

 

-Технологид суурилсан зээлийн хүү хэдэн хувиар бага байгаа вэ?

 

-Технологид суурилсан зээлийн хүү нь 2,83 хувьтай. Гар утсанд суурилсан бол бүр бага хүүтэй байгаа. Тухайлбал, нэг сарын хугацаатай олгосон зээлийн 85,5 хувь нь гар утасны зээл буюу багц зээл байгаа.

 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин