Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Рублийн ханш суларчээ
2020-11-03

 

Оросын Холбооны Улсын рублийн ханш суларчээ. Монгол банкнаас мэдээлсэн рублийн үзүүлэлт:

10 дугаар сарын 01-нд 36,88

10 дугаар сарын 15-нд 36,91

10 дугаар сарын 20-нд 37,37

10 дугаар сарын 27-нд 37,32

11 дүгээр сарын 01-нд 35,95

11 дугаар сарын 03-нд 35,34 болж буурсан байна.

 

Монголбанкны ОНБМТ-ийн мэргэжилтэн Л.Энхдэлгэр хэлэхдээ валютын ханшийн хэлбэлзлийг тогтворжуулахын тулд "Монголбанк валютын ханшийг зах зээлийн суурь хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчим баримталдаг. Тэгэхээр суурь зарчимтайгаа нийцтэйгээр, аажмаар өсч, буурах хөдөлгөөнийг Монголбанк хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Харин богино хугацааны хүлээлтийн шинж чанартай [MP3] хөдөлгөөн үүсвэл Монголбанк үүний эсрэг арга хэмжээ авдаг. Валютын ханшийн хэлбэлзэл тогтворжих суурь орчныг бүрдүүлэхийн тулд Монгол улсын экспортод чиглэсэн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой хадгалах, улс төрийн эрсдэлт нөхцөлийг үүсгэхгүй байх гэх мэтээр төрийн бүхий л шатны байгууллагуудын тал бүрийн хамтын ажиллагаа шаардлагатай. Ингэснээр бизнесийн орчин сайжирч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд таатай болсноор зөвхөн валютын ханш тогтвортой байгаад зогсохгүй, эдийн засгийн өсөлт нэмэгдэх, инфляци, ажилгүйдэл буурах гэх мэт олон эерэг талтай" гэжээ.

 

Э.Үүрийнцолмон 

Shuud.mn
Сонин хачин