Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Санаа сэдэл, урам зориг түгээх RISE нээлтээ хийлээ
2020-11-02

 

 

Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж буй нэгдүгээр дамжааны оюутнуудын итгэлтэй зөвлөх болдог RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт “White rock” төвд боллоо.

 

ХААН Банк Сангаас гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт 2700 гаруй оюутан бүртгүүлснээс 400 оюутан нээлтийн арга хэмжээнд оролцож, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр, СЭЗИС-ийн багш Ц.Булган, Анрид мэдээллийн вэбсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал, ХААН Банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал Ж.Номин-Эрдэнэ болон RISE хөтөлбөрийн 2019 оны оролцогч Дотоод хэргийн их сургуулийн 2-р дамжааны оюутан О.Өгөөмөр-Үжин нарын амжилттай суралцахын хажуугаар сэтгэл зүйгээ удирдаж, өөрийгөө хөгжүүлж, цаашдын замналынхаа эхлэлийг тавих туршлагатай танилцлаа.

 

Мөн энэ үеэр ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир хэрхэн хуримтлал үүсгэж, санхүүгийн сахилга бат төлөвшүүлэх тухай арга зөвлөмж хүргэж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр бид ямар түүхтэй хотод амьдардаг хийгээд орчин үеийн “хүрээ соёл”-ын тухай хуваалцлаа.

 

Шинэ оюутнуудад хэрэгтэй мэдээллийг нэг дор цогцоор нь төвлөрүүлсэн мэдээллийн булангууд энэ үеэр ажиллалаа. Тухайлбал, “Улаанбаатар смарт карт” ХХК-тай хамтран нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих оюутны цахим картын мэдээлэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн авах тухай танилцуулсан бол ХААН Банкны ажилтнууд оюутнуудад зориулсан банкны цахим үйлчилгээг хэрхэн амар хялбар авах, өөртөө үйлчлэх “Киоск” машинаар хэрхэн үйлчлүүлэх тухай мэдээлэл өгсөн юм. 

 

Хөтөлбөрт бүртгүүлсэн нэгдүгээр дамжааны оюутнууд академик орчинд хэрхэн арга барилаа олохоос эхлээд хувь хүний чадвар, хувийн санхүүгээ удирдах арга, хотын залуусын соёл, эерэг зөв хандлага, ач тустай дадал хэвшүүлэх хүртэлх бүхий л төрлийн арга хэмжээнд хичээлийн жилийн турш хамрагдах боломжтой. Нээлтэд нь оролцож амжаагүй ч шинэхэн оюутан та яг одоо RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр 2020 фэйсбүүк хуудсанд бүртгүүлж цаг алдалгүй мэдээлэл аваарай.

 

Суралцъя, хөгжье!

Shuud.mn
Сонин хачин