Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
БХБЯ-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцлаа
2020-11-02

 

 

Жендэрийн үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороо хамтран Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/-ны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

 

Уулзалтыг Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн дарга С.Магнайсүрэн нар ахлав.

 

Барилга, хот байгуулалтын яам салбарт жендэрийн талаар баримтлах бодлогоо хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүр төлөвлөн ажилладаг ба 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 3 зорилт, 10 арга хэмжээ тусган III улирлын байдлаар 75%-ийн хэрэгжилттэй байна. 

 

 

 БХБЯ-нд өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа 65 албан хаагчдын 39.4% эрэгтэй, 60.6% эмэгтэй, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албан хаагчдын 53% эрэгтэй, 47%  эмэгтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчдын 48% эрэгтэй,  52% эмэгтэй, 21 аймгийн ГХБХБГ-ын албан хаагчдын 49% эрэгтэй, 51% эмэгтэй, сумдын газрын даамлуудын 47% эрэгтэй, 53% эмэгтэй албан хаагчид тус тус эзэлж байна.

 

Харин салбарын хэмжээнд 2020 оны II улирлын байдлаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр яамны эрхлэх салбарын тусгай зөвшөөрөлтэй 7848 аж ахуйн нэгжүүдэд 91,973 ажиллах хүч, эдгээрийн 86.01% эрэгтэй, 13.99% эмэгтэй ажиллаж байна. 

 

Яам байгууллагын хүний нөөцөөс гадна хүний эрүүл, аюулгүй, ая тухтай байдлыг хангасан, жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтөөр салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хүний нийтлэг хэрэгцээг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаагаа танилцуулав.

 

Жендерийн үндэсний хорооноос БХБЯ нь салбарт жендэрийн талаарх бодлогын баримт бичгээ гаргасан, шилдэг зөвлөлөөр шалгарч байсан, одоо үйл ажиллагаагаа төсөл хөтөлбөр, гэрээ, хэлэлцээр, санамж бичиг, “Ёс зүйн зөвлөл”, “Эцэг эхийн зөвлөл”, “Эрүүл мэнд, спортын зөвлөл”, “Сургалт” зэрэг өргөн хүрээнд хамруулан хэрэгжүүлж буйг болон салбарын тендэрийн баримт бичигт нийгмийн нөлөөллийн үнэлгээг шаарддаг болохыг сайшаан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл, зөвлөмжөө өглөө.

 

1. Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийж байгаа бөгөөд үнэлгээний үр дүнг салбар тус бүрээр ирэх 11 дүгээр сард танилцуулж ажиллах;

2. 2021 онд ЖЭТБХтХуулийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг бэлтгэж хүргүүлэх учраас холбогдох салбарууд үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлангаа цаг хугацаанд нь чанартай боловсруулж өгөхөөс гадна Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягтыг албан ёсоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/50 дугаар тушаалаар батлуулсан тул холбогдох мэдээгээ хуваарьт хугацааны дагуу хүргүүлж ажиллахад анхаарах;

3. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-ний хэрэгжилтэд анхаарч,  “Байгууллагын эрүүл мэндийн үзлэг”-ийг хөдөлмөрийн дотоод журамд тусгах замаар эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах;

4. БХБ-ын салбарын ажилтнуудад тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлох, мэдээг хүйсээр ангилан гаргаж байх;

5. БХБ-ын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг орон нутгийн хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан танилцуулах ажлыг хийж, энэ талын тайланг ЖҮХ-нд хүргүүлж ажиллах;

6. Удирдах ажилтнуудад жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгийг өгөх хэрэгцээ шаардлага байгаа тул үүнд анхаарахыг зөвлөв.

Эх  сурвалж: БХБЯ

Shuud.mn
Сонин хачин