Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн 6-р зорилго болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” Зөвлөлдөх уулзалт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр боллоо.
Тус уулзалтыг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран Шангри-ла зочид буудлын Их танхимд зохион байгуулсан байна. Зөвлөлдөх уулзалтаар Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах асуудлаар холбогдох яам, агентлаг болон олон улсын байгууллагуудын шийдвэр гаргах түвшний 70 гаруй удирдах албан тушаалтнуудыг оролцсон байна.
Эх сурвалж: БХБЯ
Уншиж байна |