Есдүгээр сарын эдийн засаг, зээлийн асуудлаар Монгол банкнаас мэдээллээ.
Монгол банкны судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа:
-Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтөд валютыг болон төгрөгийн хадгаламж голлох байр суурийг эзэлж байна. Мөнгөний нийлүүлэлтийг байршуулах талаас авч үзвэл дотоод цэвэр автив 18,5 их наяд төгрөг, гадаад цэвэр автив 3,9 их наяд төгрөгтэй тэнцүү байна.
Зээлийн статистик:
Есдүгээр сарын байдлаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17,2 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 15,6 их наяд төгрөгийг төгрөгийн зээл 1,6 их наяд төгрөгийг гадаад валютын зээл эзэллээ. Зээлийн өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,5 хувиар буурсан. Харин өмнөх сараас 2,2 хувиар буурчээ.
Зээлийн чанар:
Нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ есдүгээр сарын байдлаар өмнөх сараас 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6,6 хувьд хүрсэн. Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 4,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11,4 хувьтай тэнцүү болсон.
Нийт зээлийн есөн хувийг валютаар олгосон зээл эзэлж байна. Үүнд иргэдийн зээлийн нэг хувь, аж ахуйн нэгжүүдийн 17,4 хувийг валютаар олгосон зээл эзэлж байна. Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбарын агентлагаар авч үзвэл цалин тэтгэврийн зээл хамгийн их буюу нийт зээлийн 18 хувийг эзэллээ. Үүний дараа худалдаа, үл хөдлөх, уул уурхайн зээл нийт зээлийн дийлэнх хувийг эзэлж байна.
Ипотекийн зээл:
Есдүгээр сард банкууд нийтдээ 1052 зээлдэгчдэд 77,3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Үүний 30,6 хувийг хөтөлбөрийн зээл, 69,4 хувийг банкны өөрийн эх үүсвэрээр олгосон зээл эзэллээ. Нийт ипотекийн зээлийн үлдэгдэл есдүгээр сарын байдлаар 4,8 их наяд төгрөг болж 73,6 хувь нь хөтөлбөрийн ипотекийн зээл авсан. 22 хувь нь банкны эх үүсвэрээр, үлдсэн 4,4 хувь нь бусад эх үүсвэрээр авсан байна.
Ипотекийн зээрийн чанар:
Нийт зээлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ есдүгээр сарын байдлаар өмнөх сараас 1,6 хувьтай тэнцүү байгаа. Чанаргүй зээлийн хэмжээ 3,1 хувьтай тэнцүү байна.
Э.Үүрийнцолмон
Уншиж байна |