Жоншны уурхайд нуралт үүсч, нэг иргэн амиа алджээ
2020-09-23

 

Дундговь аймгийн Хулд сумын Шувуутай багийн “Ар цагаан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т, аймгийн төвөөс баруун урд зүгт 100 км-т/“Баянбулаг” нөхөрлөлийн жоншны уурхайд 09.21-ний өдрийн 16:30 цагийн орчим нурал үүсчээ.

 

Нуралтын улмаас тухайн газар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэж байсан нийслэлийн Налайх дүүргийн иргэн М/30 настай, эрэгтэй/  20 орчим метрийн гүнд шороонд дарагдсан тухай мэдээллийг тус сумын хэсгээс аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 18:35 цагт өгчээ.

 

Дуудлагын дагуу тухайн газрыг тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалтанд аван тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 09.21-ний өдрийн 21:10 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдлыг үнэлсэн байна.

 

Орон нутгийн Онцгой байдлын байгууллага бие даан ажиллах боломжгүй байсан тул Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 09.22-ны өдрийн 10:27 цагт Дундговь аймгийн Хулд сумын чиглэлд явж мөн өдрийн 15:20 цагт очиж аврах ажиллагааг зохион байгуулж 17:30 цагт цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин