Б.Зоригоо: Жолооч нар сахилга баттай байвал түгжрэл үүсэхгүй
2020-09-22

 

Нийслэлчүүд өглөө ажилдаа ирэх, орой гэртээ харихдаа түгжрэлд хүлэгдэж, автобус хүлээж зам дээр ихэнх цагаа өнгөрөөж байгаа. Үүнээс ч түгжрэлээс үүдсэн бухимдал өдрийн эрч хүчийг алдагдуулдаг. Автозамын түгжрэлийг хэрхэн зохицуулж байгаа талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Зоригоогоос тодрууллаа.

 

-Нийслэл хотод хэчнээн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна вэ?

 

-Нийслэл хотод өдөрт 450 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог эгсэн судалгаа бий. Монгол Улсад 1 сая 100 мянган тээврийн хэрэгсэлтэй. Түүний 600 мянга нь нийслэл хотод байдаг бөгөөд үүнээс 450 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцдог. Сургууль, цэцэрлэг хичээллэж эхэлсэн үеэр улсын хэмжээнд 140 мянган оюутан өнөөдрөөс эхлэн хичээлдээ явлаа. Эдгээр оюутны 70 орчим хувь нь нийслэл хотод ирдэг. 12-13 мянган оюутан нь хувийн тээврийн хэрэгслээр явдаг гэсэн судалгаа бий. 450 мянган тээврийн хэрэгсэлд нэмэгдээд орон нутгаас 20-30 мянган тээврийн хэрэгсэл ирдэг. Нийтдээ нийслэлд 500 мянган тээврийн  хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна.

 

-Энэ их машины ачааллаас гадна түгжрэл ямар шалтгаанаас үүсдэг вэ? Иргэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

 

-Нийслэл хотод 600 мянган хүн оршиж 150 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн үндсэн тооцоо судалгаа байдаг. Зам бариад байгаа ч жилд дунджаар 250 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг. Ингээд нийслэл хотод явах авто машины тоо нэмэгдэхээс гадна иргэд цагаа тооцоолохгүй гардаг. Ажлаасаа хоцрох гээд яарах, сандрах, цагтаа амжихын тулд нэгдүгээр эгнээнд машинаа тавиад алга болно. Үүнээс болж гурван эгнээгээр явах байсан урсгал хоёр эгнээ болж явна. Ингээд машинууд нь хоорондоо чихцэлдэн түгжирнэ. Хажуугаар нь яарч сандарсан, цагаасаа хожигдсон хүмүүс дүрэм зөрчиж урсгал сөрнө, явган хүний замаар явна гэх зэргийн зөрчлөөс болж зам тээврийн осол болон замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжирдэг.

 

Эгнээ байраа буруу эзлэх бас түгжрэлд нөлөөтэй. Тухайлбал, хоёрдугаар эгнээнд гэрэл асаагүй гуравдугаар эгнээний гэрэл аслаа. Энэ үед жолооч гуравдугаар эгнээ рүү чихээд орчихдог. Иймэрхүү явдлаас үүдэн зам тээврийн осол гарах нь бий. Осол гарвал гэхэд 15-20 минут, түгжрэлгүй бол 3 минут цагдаа иртэл тэндээ байна. Хоёр эгнээ энэ тохиолдолд тэр чигтээ урсгалгүй болж зохиомол түгжрээ үүснэ.

 

Түгжрэл гэдэг замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийн сахилга баттай 100 хувь холбоотой. Жолооч нар сахилга баттай байвал түгжрэл гэдэг зүйл үүсэхгүй.

 

-Түгжрэлийг бууруулахад ямар ажлууд хийгдэж байна вэ?

 

-Тээврийн цагдаагийн алба болох хөдөлгөөн зохицуулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохиох үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Замын хөдөлгөөн төрөл зохицуулалтын газар, Авто замын хөгжлийн газрууд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр ажил зохиох үндсэн чиг үүрэгтэй аж. Түүнийг нь манай цагдаагийн байгууллага хэрэгжүүлдэг. Одоогийн байдлаар замын хөдөлгөөн төрөл зохицуулалтад нийслэлийн газраас тодорхой уулзваруудад зүүн гар тийшээ эргэхийг болиулж, дугаарын хязгаарлалтын хүчинтэй байлгаж байна.

Э.Үүрийнцолмон

 

Shuud.mn
Сонин хачин
A:
Ulaan gerleer l orho bolchih teguul tugjirel 20huvi buurna.ulzavaraa uhamsartai nevtereed suriyaa teguul bas tugjirel bagsana ta urigshaa zutgeel bval tugjireed l bn shuu
2020-09-23
Зочин:
Түгжрэлийн ихэнхийг замын цагдаагийнханы буруугаас үүсгэж байгаа. Яагаад: 1. Уулзварт л түгжрэлийг үүсгэдэг.Зүүн гар тийш эргэж орох бараг л бүх салбар шугамуудыг хаагчихсанаас -500м-ээс 1,0-1,5 км уулзвар хүрч эргэхэр зохиуулсан. Энэ нь салбар шугам руу орвол торгох гэсэн замын цагдаагийн нэг дэх шунал 2. Замын цагдаа нар зөвлөж, элэгсэг дотно харьцаж чаддаггүй торгохыг урьдал болгодог нь жолооч нарын дургүйцлийг төрүүлж тэртэй тэргүй торгоно гэсэн сэтгэлгээгээр ханддагаас жолооч бүр амин хувиа бодсон хандлагаар ханддаг. 3. Зам тээврийн осол их гарч байгаа нь Газрыг худалдаж идэж хот төлөвлөлтийг замраагүй байдалд хүргэсэн Миеэгомбын Энхболдтой шууд холбоотой. Аваар осолд орогчид энэ хүнээс амь амьдаралаа нэхэх нь шудрага ёсонд нийцнэ
2020-09-22
ulaanbaatariin emegtei:
Yer n bol neg chigleldee /baruun 4 zamaas zuun 4 zam hurtel, narnii zam geh met tom zamuud/ buh gerlen dohio ijil unguur aswal bas jolooch nar ta bi ta bi geed orood surchihwal tygjrel baihgui bolno doo
2020-09-22
Бод бод:
Цагдаа нар зохицуулах нэрээр түгжрээ үүсгэдэг гэрэл дохиогоороо явахаар түгжирдэггүй шүү дээ.та нар л хэдэн дарга нарт зоирулж хөдөлгөөн хааж түгжрээ байнга үүсгэдэг
2020-09-22
Narnii zam minii delguureer butsaj ergedeg hesegt neg temdeg temdeglegee tavimaar baina. Ihenh ni butsaj ergeh bus chigeeree yabaa mashinuud yamaar ch yum be dee!!!!
2020-09-22