Тусгай зөвшөөрөлгүй рентген аппарат ашиглаж байжээ
2020-09-21

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Немо дент” шүдний эмнэлэгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас урьдчилан сэргийлэх хяналт хийж, рентген аппаратыг хүлээн авсан тухайгаа хяналтын байгууллагад хуулийн хугацаанд мэдэгдэж бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрөлгүй ашиглаж байсан зөрчлийг илрүүлсэн.

 

Тус байгууллагын гаргасан зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан, торгох шийтгэл оногдуулж, рентген аппаратын ашиглалтыг түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгах талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлжээ.

Ү.Цолмон

Shuud.mn
Сонин хачин