Хойд эцэг нь есөн настай охины амийг хохироожээ


Нийслэлийн Баянзүрх дүүрэгт есөн настай хүүхэд хойд эцэгтээ зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Хүүхэд нас барсан байна" гэх дуудлга мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Тус дуудлага мэдээллийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон. Шалгалтын ажиллагааны урьдчилсан байдлаар охиныг түүний хойд эцэг гэх 36 настай Б хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ