Зам засварын механизмыг мөргөсөн ослын улмаас хүний амь эрсэджээ
2020-09-16

 

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн Өлзийт гэдэг газарт /аймгийн төвөөс баруун зүгт 102 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ автозамын ажил хийж байсан тус аймгийн харьяат иргэн М /41 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Ковш” загварын механизмыг тус аймгийн харьяат иргэн Л /44 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан  “Приус 20” загварын суудлын автомашин /1 зорчигчтой/ мөргөжээ.

 

Ослын улмаас автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан байна.

 

Цагдаагийн газраас 2020.09.16-ны өдрийн 01:02 цагт аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгснөөр Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 102 км замыг туулан 02:50 цагт очиход иргэн Л, Б /58 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Priustei malnuud!!! Amindaa hairgui teneguud!!!
2020-09-17