Согтуурсан үедээ хойд эцгээ, ээжийнхээ хамт хөнөөжээ
2020-09-16
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатар дүүрэгт хойд эцгээ, ээжийнхээ хамт хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарчээ.

 

Тодруулбал 2020 оны 09 дүгээр сарын 15-нд СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт тус хороонд оршин суух сэжиг бүхий 30 настай, эрэгтэй Э гэгчийг цагдаагийн байгууллагаас шалгахад энэ сарын 02-ны өдрийн орчимд согтуурсан үедээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн ээж 56 настай Т, хойд эцэг 49 настай Б нарын амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон  байна.

 

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст явуулж байна.

 

Иймд иргэд, олон нийт согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, зүй зохистой хэрэглэх, согтуурсан үедээ бусадтай таарамжгүй харилцаа үүсгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
archaagui een aavuud ger byl salalt arhidalt ene byhen mongoliin zaluusiig amdralgui ireeduigui bolgood duuschee er ni
2020-10-06
Энэ мэдээж байж боломгүй муухай үйл хэрэг. Гэхдээ энд гэр бүл салалт асар их нөлөөлсөн. Маш их өш хонзон тээж өссөн эрэгтэй хүүхэд бгаа л бхдаа, уйлмаар амьдрал
2020-09-21
Зочин:
Энд эр эмгүй буруутай гэр бүл салалтыг сайхан юм байдаг л юм гэсэн богино бодолтой эргүү юмнуудаас болж хүүхэд хойд эцэг эхийн гарт тамлагдаж зарим нь сэтгэлийн дарамттай амьдарч бн. Хүүхнүүд ялангуяа үнэхээр болохгүй байсан юм бол яах гэж 2-3 хүүхэдтэй болдгийн.Тэгээд өөрсдөө нэг их энхийн цагаан тагтаанууд .Та нар өнгө мөнгө харж амьдардагаа боль.
2020-09-17
Zuv hoid etseguudiig nyadlah heregteigar barichmaar zaluu yu
2020-09-16
Усан нүдэт:
20-р хороо гэдэг нь 100 айлын Өарилгын дэлгүүрүүдийн орчим гэр хороолол гэсэн үг
2020-09-16