"Моттоо" компани нийгмийн даатгалд цалингаа бүрэн бус тайлагнаж байжээ

 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 18-р хороо, "Моттоо" ХХК-нд хяналт шалгалтыг энэ сарын 09-ний өдөр хийжээ.


Шалгалтаар тус компани зарим ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг буруу тооцож, нийгмийн даатгалд цалинг бүрэн бус тайлагнадаг зөрчил илэрсэн байна.

 

Илэрсэн зөрчилд "Моттоо" ХХК-ийн албан тушаалтанд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийтгэл ногдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх улсын ахлах байцаагчийн нөхөн төлбөрийн акт тогтоож, эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтийг хангуулахаар хяналт тавьжээ.

Э.Үүрийнцолмон

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ