Улаанбаатар хотын харъяат О, А, Б, Х, Ж нар нь бүлэглэн 2020.09.10-аас 2020.09.11-нд шилжих шөнө Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Соната-2 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний мухлагаас бэлэн мөнгө, эд зүйл хулгайлан Өмнөговь аймаг руу явах үед нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Дээрх этгээдүүд нь 2020 оны 08 дугаар сараас эхлэн удаа дараагийн үйлдлээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс иргэдийн автомашин, дэлгүүр, зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч их хэмжээний бэлэн мөнгө, эд зүйл хулгайлсан 8-9 удаагийн хулгайн гэмт хэргийг илрүүлэн Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан ажиллаж байна.
Уншиж байна |