Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Морингийн даваа”-ны гүүрний автозамын зорчих хэсэгт авто осол гарч, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага 2020.09.12-ны өдрийн 00:27 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14 км замыг туулан 00:43 цагт очиж, иргэн З “Приус 30” загварын автомашиныг согтуугаар жолоодож яваад автозамын хамгаалалтын хашлага мөргөсний улмаас Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны иргэн О/36 настай, эмэгтэй/ автомашины хойд талын суудлын хэсэгт хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан эсэн мэнд гаргаж, нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ.