Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/258 тоот тушаал, цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийх удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Хүүхэд залуусын хөгжлийн хэлтэстэй хамтран нэгдсэн шалгалтыг 2020 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд зохион байгуулж ажиллаа.
Тус дүүргийн 1-9 дүгээр хороодын нутаг дэвсгэрт цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 34 иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 22 цахим тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулж байна.
Шалгалтаар Сүхбаатар дүүргийн нийт 22 газрын үйл ажиллагааг шалгахад цахим тоглоомын газрууд нь гадна болон дотор талд хаяг цагийн хуваарийг байршуулаагүй, үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий самбар, архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон тэмдэг, тэмдэглэгээг үйлчлүүлэгчдэд харагдахуйц газар байршуулаагүй 8 газарт зөрчлийг арилгах талаар хугацаатай зөвлөмжийг бичгээр өгч, 2 зөрчлийг газар дээр нь засуулж, зөшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 2 газарт хуульд заасны дагуу хариуцлага тооцлоо.
Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс
Уншиж байна |