Хөвсгөл аймгийн нутаг Жаргалант сумын нутаг дэвсгэрээс өчигдөр /2020.09.10/ буудуулж нас барсан хоёр цогцос олдсон, хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр 23 настай эрэгтэй Б нь бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нартай маргалдан галт зэвсгээр амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан байна.
Уг этгээд өөрийгөө галт зэвсгээр хороосон байдалтай Хөвсгөл аймгийн нутгаас олджээ. Хэргийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
Уншиж байна |