Н.Номтойбаярын хэргийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг танилцууллаа
2020-09-08

 

Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, шүүхээс шийтгэх тогтоол гарсан.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улмаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. 

 

Шүүх хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
браво:
Шудрага шүүг бас бдаг юм бна Энэ хогийн хулгайчыг ясыг нь цайлгаарай Мунзуй Нямдоржоо гар хөл чинь дотор бгаа биздээ.
2020-09-09
James:
Хүйтэн муухай царайтай хулигааааааан вээээ shit
2020-09-08