Төв аймаг, Батсүмбэр сум, Сөгнөгөр багийн /аймгийн төвөөс хойд зүгт 122 км-т, сумын төвөөс зүүн зүгт 12 км-т/ амралтын газарт амарч байсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат иргэн У /41 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 23:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 2020.09.05-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч, ар гэрийнхний хамт 17 иргэн, эрэлч нохойтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 09.07-ны өдрийн 10:30 цагт алга болсон газраас баруун зүгт 3 км-т тус сумын Баянгол багийн “Мөнгөн хазаар” гэдэг газар “Сөгнөгөр”-ийн голын уснаас иргэн У/41 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган сумын цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Уншиж байна |